Зурагт зулын хойморт заларснаас хойш бараг хагас зуун өнгөрөхөд зул сарын ба шинэ жилийн баярыг энэ шидэт хайрцаггүйгээр төсөөлөхгүй явсаар иржээ. Сошиал ертөнц яаж ч “гангараад” зурагтыг оролтлоо удна л даа. Хэдхэн гавьяатуудтай, хошин шогийн гэх төлөөлөл бараг байхгүй байхад ч үзэгчид зурагттайгаа суухад 31-ний үдэш уйднаа нэг байхгүй үе байлаа. Л.Чаминчулуун гавьяат оройлоод час хийсэн хэдэн шинэ “хошин гараа” зурагтаар гардаг байсан тэр өдрүүдийг одоогийн хавтгай дэлгэцийн өнгөтэй жишихгүй ч муу байжээ гэж харьцуулах баярын эфир алга болжээ.
Ангилал: Нийгэм
Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх.
Бүх цаг үеийн алдартнуудын залуу нас болон одоо үе /фото/
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадмыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан юм.
Кардашианы гэр бүлийн түүхийг өгүүлсэн гэрэл зургууд
Дуучин John Legend-ийн гэр бүл өнгөрсөн дөрвөн сард бяцхан охин Luna Simone -ийгээ өлгийдөн авсан. Түүний эхнэр загвар өмсөгч Chrissy Teigen бөгөөд хосууд 2007 онд сүй тавьж зургаан жилийн дараа хуримаа хийж байсан билээ.
Өнөөдрөөс бүх нийтээр дөрөв хоног амарна. Харин замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалт дөрөв хоног үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн алба мэдээлж байна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхэн өдөр тохиож байна. 105 жилийн өмнөх энэ өдөр тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс “МОНГОЛ УЛСЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА” үзэсгэлэн энэ сарын 29-нд үүдээ нээнэ.
Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.
