Ангилал: Нийгэм

Оросын “Лукойл” компанийн Сингапур дахь салбарын дарга 55 настай Валентин Иванов нь багцаагаар 1 сая ам.доллар орчим үнэтэй Бентли машиныг 18 настай Лиза Адаменкод бэлэглэсэн байна. Шар хэвлэлүүдийн олж мэдсэнээр Иванов нь Адаменкотой дөрвөн жилийн өмнөөс харилцаатай болсон гэнэ. Өөрөөр хэлбэл 14 настайдаа төрөлх Саранск хотоо орхин загварын ертөнцөд хөл тавьсан цагаас нь эхлэн холбоотой болсон гэжээ.

Брүүклин Бэкхем, Мадоннагийн хүү Рокко Ричи нарын нөхөрлөлд цэг тавигдсан байна. Тэдний дундуур нэгэн аятайхан бүсгүй орж иржээ. Хэвлэлийнхний бичиж байгаагаар Брүүклин тун саяхан Роккогийн найз бүсгүйгээр тодорч байсан загвар өмсөгч Ким Тернбуллтай цагийг өнгөрөөх болсон гэнэ шүү. Холливудын залуу жүжигчин Хлоя Моретцээс харьцаагаа таслаад 17 настай Брүүклин эртний танил болох 16 настай Ким Тернбуллтай дотноссон аж. Ийнхүү Брүүклин найзаасаа урвасан байна.

Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн нээлтийн “NEW SEASON 2017” тоглолт 10-р сарын 15-нд СТӨ-нд ганцхан удаа болох гэж байна. Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ буюу Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид оролцсон 160 гаруй хүний бүрэлдхүүнтэй оролцож байгаа томоохон тоглолт юм.

АН У – ы н Иллинойс мужийн Белльвилл хотод энэ оны хамгийн дуулиант аймшигт хэрцгий хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарчээ. Тус хотын оршин суугч Жимелла Танстелл гурван хүүхдийн ээж, жирийн нэгэн бүсгүй. Хэдийгээр тэрбээр нөхөргүй ч гурван хүүхэдтэйгээ аз жаргалтай амар тайван амьдарч байжээ. Харин өнгөрсөн жилээс тэдний хөршөөр Тиффани Холл гэгч эмэгтэй нүүн ирснээр Жимелла хүүхдүүдээ ч гадаа тоглуулахаас эмээдэг болжээ. Тиффани нэгэн удаа хүүхдүүдийг нь гадаа тоглож байхад том охин Айвеныг нь байн байн үнсч байгаа нь Жимеллад таатай санагдсангүй. Харин хэдхэн өдрийн дараа Тиффани тэднийд орж ирсэн Жимеллад туслан, ярилцаж байхдаа түүнд сэтгэлтэй болсноо дуулгажээ. Жимелла түүний энэ үгийг дуулаад маш ихээр уурлан Тиффаниг гэрээсээ хөөн гаргасан ч хэдэн өдрийн дараа халуун бүлээрээ амиа алдана гэж огтхон ч санасангүй.

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Монголын уран зургийн галерейд БНХАУ-ын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн “УУГУУЛ НУТАГ” уран бүтээлийн үзэсгэлэн 2016 оны 10-р сарын 08 нд 15:00 цагаас нээлтээ хийх гэж байна. Урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж мэлмий оюунаа баясгана уу хэмээн урьж байна. дээрх хугацаанд үнэ төлбөргүй гарна.

Гарфильд Морган, Ким Гортон гэдэг хоёр азгүй бас бүтэлгүй хулгайч бүх Америк даяар Чоно Харри гэж алдаршсан зартай ижил хүйстэн танхай догшин эрүүгийн хэрэгтний гэрийг ухах гэж ороод эзэнд нь тавын таван өдөр тамлуулан хүчирхийлүүлжээ. Өмнө бас л эр хүн хүчирхийлсэн хэргээр 10 жил суугаад гарсан Чоно Харри нь Флоридагийн эрэгтэйчүүдийн аймшигт зүүд болсон догшин гей атаман гэнэ.

Хүн нас барсныхаа дараа хаачдагийг Америкийн Умард Каролины их сургуулийн эрдэмтэд олж тогтоолоо хэмээсэн шуугиант мэдэгдэл хийжээ. Судлаачдынхаар бол хүн нас барсныхаа дараа бодитой оршин тогтохгүй ч өөр нэг орон зайд очиж “амьдардаг” гэнэ.