Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Ангилал: Нийгэм
Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг. Хамгийн түгээмэл таардаг балаг нь олсон олон саяын хөрөнгөө яах ийхийн зуургүй үрэх. Үрж мөнгөгүй болсон хойноо нэгэнт тансаг амьдраад сурчихсан байдаг болохоор өр тавьж эхэлдэг нь олон оддод тохиолддог. Танд цагтаа цалгиж явсан ч одоо хоосорсон, өрөнд баригдсан гэх одуудыг танилцуулъя.
Behati Prinsloo бол Намиби – ын загвар өмсөгч юм. Тэрээр 1989 оны 5- р сарын 16 нд төржээ. 16 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд 2008 оноос “Victoria secret” – ын загвар өмсөгчөөр ажиллах болсон юм. Shiaty Chen, Chanel, Prada, Louis Vuitton, Zac Posen, Alexander McQueen, Lacoste зэрэг брэндийн шоунд мөн оролцдог. Одоо ч гэсэн “victoria secret” – ын сахиусан тэнгэр хэвээрээ байгаа.
“Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг угтаж зохион байгуулагдсан “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам; Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран 2016.10.11-15-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд /Соёлын төв өргөөтэй залгаа/ зохион байгуулж байна.
Хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, аманд аялагддаг олон сайхан дуутай ард түмэндээ нэрнийх нь өмнө “МАЛЧИН ТҮМНИЙ ДУУЧ” хэмээх өргөмжлөгдсөн МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүрийн санаачилсан “ТАВАН ЭРДЭНИЙН ЭХ ОРОН” төсөл нь монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох зорилготой гэнэ шүү.
Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршсан билээ.
Ирэх 16ны Ням гарагт Aqua fitness тшв нь Хvннv мол дээр эрvvл мэндийн шдшpлшг зохион бvх сургалт болох Aqua fitness, Aqua gym, Aqua yoga, Aqua swim ангиуддаа 50%-н хшнгшлшлт зарлах болно. Энэхvv шдшрлшгт ирcэн бvx хvмvvcтээ энэхvv эрхийг бэлэглэнэ. Та бvхэн амралтын шдршш гэр бvлтэйгээ зшв зохистой өнгөpөөгөөpэй.
Монголын рок попын тогооноо өөрийн авъяас, ур чадвараа гайхуулан хүч түрэн гарч ирсэн залуу дуучин бол яахын аргагүй А.Хишигдалай. Түүний дуулсан дуу бүр залуусын сэтгэл зүрхийг татдаг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Бас түүний хоолойн чадал, цар хүрээ урлагийн акулудын ч анхаарлыг татаж томоохон тоглолтуудад А.Хишигдалай л залуусаа төлөөлөн дуулж яваа харагдах болсон. Дуулахаас гадна түүний зан ааш дэндүү шулуун, шударга гэлтэй. Хэлэх гэсэн үгээ хаана ч хамаагүй хэлж орхидог дуучин бүсгүй цахим хуудасны идэвхитэй нэгэн. Хамгийн сүүлд тэрбээр охидод нэгэн зөвлөгөөг өгсөн байна.
Монгол улсын гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно. Энэхүү уралдааныг БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд ирээдүйн балетчидыг нээн илрүүлж, тэдний авьяасыг хөгжүүлэх зорилготой юм.
Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 кино театрийн дэлгэцнээ гарч буй кинонуудаас хамгийн олон үзэгчтэй байгаа киноны талаарх мэдээллийг хүргэж байна Өвөрмөц содон бүтээлээр кино сонирхогчдын мэлмийг гэрэлтүүлж, оюун санааг нь сэргээж байдаг домогт найруулагч Тим Бартоны 2016 оны цоо шинэ дэлгэцийн бүтээл “Хатагтай Перегриний” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна.
