Дэлхийн хамгийн урт бүсгүй нь Холли Берт бүсгүй түүний хөлний урт нь 125,7 см гэнэ.
Ангилал: Нийгэм
“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ. Чуулган өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Чуулганд Улс аймгийн алдар цолтой уяачид оролцож байгаа бөгөөд чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.
“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд буюу өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Хүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй. Улс нь баян байвал өөрөө гуйлга гуйхгүй гэсэн жирийн логикоос эх оронч үзэл амилдаг. Зүгээр л
Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн юм. Киноны нээлтэнд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцож хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол ая дуу, үндэсний хөгжим эгшиглүүлж сонирхуулсан байна.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран БСШУ-ны сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдааныг зарлалаа.
Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ буюу Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучид оролцоно. Тус тоглолтын тасалбарыг юнителийн хэрэглэгчид GG катраа ашиглан 100 GG-ээр 5,000₮ хөнгөлөн авах боломжтой ба Univision-ны 88-р суваг, DDISH-ийн 900-р сувгаар шууд дамжуулах юм.
Аль 1907 оноос Орос-Хятад-Японы хооронд хэрүүлийн яс болсон энэ орныг нэг тийш шийдэх хэрэгтэй байлаа. Дайнд ялагдсанаар Японы оролцоо нэгмөсөн шийдэгдэж байгаа хэрэг юм. Хэдийгээр Орос, дараа нь ЗХУ энэ орон дахь Хятадын сюзеренитетийг эхлээд, дараа нь бүр суверенитетийг 1912, 1915, 1924, 1936 онд хүлээн зөвшөөрсөн боловч өөрийнхөө нөлөөний хүрээний бүс байлгах онцгой эрхийг Японоор ч, Хятадаар ч мөн хүлээн зөвшөөрүүлж чаджээ.
Олон улсын Архитекторуудын холбоо 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэлээ.
Дэлхийн архитекторуудын өдрийн хүрээнд “Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим”-аас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэнг 10-р сарын 01-нээс 07-ны өдрүүдэд “Блью Мүүн арт галерей” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Удирдлагын Академи маань 1924 оны 04 сарын 05-нд “Нам улсын Түр сургууль” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 150 мянга орчим хүн төгссөн байна. Аймаг бүрт салбар зөвлөлөө байгуулсан тус холбоо нь анх “Удирдлагын Академийн Сонсогчдын Холбоо” нэртэйгээр сонсогчдын санаачлагаар 1998 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2008 оноос “Удирдлагын Академийн Сонсогч Төгсөгчдийн Холбоо” болон сонсогч төгсөгчдийн уялдаа холбоогоо өргөжүүлж байсан түүхтэй.
