Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтоо 10-р сарын 15-нд Соёлын төв өргөөнд 15.00 цагаас хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим хамтран тоглох ба уран бүтээлүүдийн номерын сонголтууд үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм.
Ангилал: Нийгэм
Америкийн телевизийн шоуны од Ким Кардашьян Парист байхдаа дээрэмдүүлсэн тухайгаа цагаагийнханд мэдүүлснийг хэвлэлүүд дэлгэж эхэлсэн байна. Парист болсон Загварын долоо хоногт оролцож байхдаа Парисын тансаг зочид буудлын өрөөндөө дээрэмдүүлсэн тэрээр энэ хэргийн дараа хувийн онгоцоор АНУ-г зорьж одоо нөхөр, хамгаалалтын ажилтнуудын бүрэн хамгаалалтад ороод байгаа юм.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа ирэх аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт болно. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.
Тэгвэл мөн л энэ сарын 31 буюу даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байгаа. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж түүнчлэн “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ.
“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгаха
Хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат шинээр гаргасан “Амьдралын бэлэг”, “My street” цомгуудад орсон болон олны хүртээл болсон уран бүтээлүүдээ 10-р сарын 7, 8-ны өдрүүдэд рок попын уран бүтээлчидтэй хамтран UB palace-ын концертын их танхимд тоглох гэж байна. Тоглолтонд дуучин Хишигдала, Наран, “Freezone” хамтлаг, Маралжингоо, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Сараа, “Guys” хамтлаг, “3 охин” хамтлаг, дуучин Нарка, “Харанга” хамтлаг оролцох юм байна.
Нийслэлийн боловсролын газар нь тэртээ 1931 оноос үйл ажиллагаагаа явуулж өдгөө 85-н жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд шинэ цэгийн боловсрол үүсч хөгжих, хүн амын бичиг үсэггүй байдлыг арилгах, бүх нийтийг бага суурь бүрэн дунд боловсролтой болгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.
Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслөөс “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас, логоны загвар зохиох уралдааныг зарлаж байна.
Энэ жилийн Венецийн биеннальд Монголын павильоны зөвлөхөөр ажилласан урлаг судлаач Ч.Болдбаатарын хувьд Монголын дүрслэх урлаг дахь нэг онцгой чанар нь концепт нь үйлдэж буй эд эсээсээ эхэлдэг явдал гэнэ. “Жишээ нь адууны хомоол байна. Хөх хомоол бол монголчуудын хувьд утаагаараа аливааг ариулах шидтэй дагшин зүйл. Тэгвэл үүнийг будаг байж болохыг ойлгоно гэдэг маш чухал. Цаашлаад зураг гэдэг үг байна. Монгол бичиг, эртний Монгол хэлээр жирух гэнэ. Нэр үг биш үйл үг. Орчин үеийн урлагийн үйл хөдлөлийн урлаг гэсэн ойлголт бий. Тэгвэл үйл хөдлөлийн урлаг домоор, шившлэгээр илэрч болно. Энэ бүхэн Монголын урлагийн хөрсөнЭнэ жилийн Венецийн биеннальд Монголын павильоны зөвлөхөөр ажилласан урлаг судлаач Ч.Болдбаатарын хувьд Монголын дүрслэх урлаг дахь нэг онцгой чанар нь концепт нь үйлдэж буй эд эсээсээ эхэлдэг явдал гэнэ. “Жишээ нь адууны хомоол байна. Хөх хомоол бол монголчуудын хувьд утаагаараа аливааг ариулах шидтэй дагшин зүйл. Тэгвэл үүнийг будаг байж болохыг ойлгоно гэдэг маш чухал. Цаашлаад зураг гэдэг үг байна. Монгол бичиг, эртний Монгол хэлээр жирух гэнэ. Нэр үг биш үйл үг. Орчин үеийн урлагийн үйл хөдлөлийн урлаг гэсэн ойлголт бий. Тэгвэл үйл хөдлөлийн урлаг домоор, шившлэгээр илэрч болно. Энэ бүхэн Монголын урлагийн хөрсөнд байна” хэмээн тэрбээр онцолсон юм.
д байна” хэмээн тэрбээр онцолсон юм.
Нийт мэргэжлийн уран бүтээлчдийн дунд “Colour of France” уралдаант үзэсгэлэн 2 дахь удаагаа зохиогдож байна. Уг уралдаант үзэгэлэн нь жил бүр өөр сэдэвтэй зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн сэдэв нь “Францын уран зохиол” юм. Нийт гурван байр шалгаруулна. Та бүхэн идэвхитэй оролцоорой
