Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Шидэт хуудас” бусдад зориг, зорилго нэмсэн булган сүүлтэй бүтээл болж чадна
Уртын дуу

“Шидэт хуудас” бусдад зориг, зорилго нэмсэн булган сүүлтэй бүтээл болж чадна

Урлаг Урлаг29/09/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
471f90b53f199067fdef5710caa388829306119362016-09-29-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны сүүл гэхэд Монголын анхны 2D буюу зурмал бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинотой болж монгол улсын хүүхэлдэйн киноны хөгжлийн шинэ эрин үед ирж байна. 

Төрөөс дэмжлэг үзүүлэн хүүхэд багачуудад зориулан хүүхэлдэйн кино хийдэг цаг нэгэнт өнгөрч аль хэдийнээ олон жил өнгөрчээ. 1990 оноос Ардчилласан хувьсгал ялсан нь Монгол орон хөгжлийнхөө шинэ үед орсон хэдий ч хүүхэд багачуудаа өсөн хүмүүжүүлэх монгол уламжлал, монгол ахуй алдагдаад 25 жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл монгол хүүхэлдэйн ки"ШИДЭТ ХУУДАС" БУСДАД ЗОРИГ, ЗОРИЛГО НЭМСЭН БУЛГАН СҮҮЛТЭЙ БҮТЭЭЛ БОЛЖ ЧАДНАно салбар 25 жил унтаа байдалтай байлаа гэж хэлж болохоор байлаа. 

Харин энэ цаг үед тэр тусмаа зурмал хүүхэлдэйн кино буюу 1 секундад 24 зураг зурж бүтээдэг тийм л нарийн хийцийг орчин үеийн техник технологи хослуулан хийж байгаагаарай бидний танилцуулах гэж байгаа хүүхэлдэйн кино онцлог давуу талтай юм. "Chuka studio" -ын хамт олон ШИДЭТ ХУУДАС хүүхэлдэйн киногоо энэ ондоо багтаан үзэгчдийн хүртээл болгоно гэж яриандаа дурдаж байлаа. 

 "Chuka studio" захирал, продюсер С. Чулуунтогтох хэлэхдээ: Өмнөх ярилцлга үзэх бол энд дар  Бид хүүхэлдэйн киногоо олон нийтэд зориулж хийж байгаа, олон нийтийн таашаалд хүрэх нь л бидний хамгийн чухал зүйл. Хэсэг бүлэг мэргэжлийн хүмүүст зориулагдаагүй гэдгээ шууд л хэлмээр байна. Үр дүнг нь үзэгч, ард түмэн дүгнэнэ. Уран бүтээлчдийн хувьд зах зээлийнхээ жамаар чанартай нь үлдэж илүү хөгжиж мэргэжлийн гэх тодотгол руу дөхөж очно. Харин чанаргүй нь унах болно. Бид эхний хүүхэлдэйн киноноос маш том туршлага сургамж олж авч байна. Урьд өмнө нь огт хүүхэлдэйн кино хийж байгаагүй хүмүүсийг нэгтгэн нэгэн зорилгод зангидан бүтээл гаргаж байгаадаа бас бахархаж байна. Аливаа юмны анхны хийж байгаа зүйлд алдаа эндэгдэл байлгүй л яахав, дараа дараагийнхаа бүтээлээс тэр бүхнээ засан сайжруулж хийхийг чухалчилна. Бас сая сая доллараар бүтдэг хүүхэлдэйн кинонуудтай бидний бүтээлийг жишэж зүйрлэх нь буруу. Бидэнд үнэхээр тийм их мөнгө нь байвал тэр дэлхийд гэх тодотголтой холлевууд, оскар бол хажууханд. Учир нь бидний түүх, туульс, зохиол санаа бол аугаа их баялаг өв сантай. Бид ялгарч гарах бүрэн бололцоотой. Энэ бол монголын хүүхэлдэйн кино урлагын хувьд хөгжлийн эхэн үе юмаа гэж инээмсэглэн хэлж байх нь яах ч араггүй сая сая доллараар бүтдэг киноны дайтай харьцуулаад, гоочлоод суух нь үнэхээр л утаггүй мэт санагдаж байв.

"Шидэт хуудас" хүүхэлдэйн киноны үйл явдлаас товчхон: Сургуулийн багш нь өөр өөр зан араншинтай хоорондоо таарамж муутай ангийн гурван хүүхдэд багт наадмын үлгэрээр сэдэвчлэсэн жүжиглэсэн тоглолт хийлгэхийг даатгана. 3 хүүхэд номын санд очин үлгэрийн ном олж унших үедээ хоорондоо булаацалдан номын хуудсыг урсанаар үлгэрийн ертөнцөд шилжин очдог. Ингэж өөр ертөнцөд очсон түнжин муутай 3 хүүхэд гэртээ харих замыг хайж, эвлэлдэн нэгдэж, маш сайн найзууд болж улмаар үлгэрийн ертөнцийг хэрхэн аварч байгаа тухай уг хүүхэлдэйн кинонд гарах юм. Уг кинонд 12 жил, эвтэй дөрвөн амьтан, гурван настай гунан баатар, эрхий мэргэн, болдоггүй бор өвгөн зэрэг олон үлгэрийн баатарууд оролцож үйл явдлыг улам хөгжилтэй болгож байгаа тухай зохиолд тусгагдсанаар гайхалтай бүтээл болно гэж яриандаа дурдлаа.

ШИДЭТ ХУУДАС хүүхэлдэйн кино ар араасаа уран бүтээлчдийн хорхойг хүргэсэн, зориг, зорилго нэмсэн булган сүүлтэй бүтээл болж чадна гэдэгт хамт олноороо итгэл дүүрэн байгаа аж. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.