Ангилал: Нийгэм

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн “Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016 оны 7 сарын 22-нд Өргөө кино театрын IMAX салбар Шангри Ла моллд нээлтээ хийх гэж байгаа. Харин чи яагаад тэндхийн байнгын үйлчлүүлэгч болох, за үгүй юм аа гэхэд нэг удаа ч болов туршиж үзэх хэрэгтэй вэ? гэвэл надад ийм 5 шалтгаан байна:

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” хэмээх сэтгэлгээний романыг Дэлхийн утга зохиолын тавцанд өрсөлдөхөд таны оролцоо хэрэгтэй байгааг дуулгая. Тодруулбал, “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөж байна.

2002 онд Микки Керрол нэртэй хог цэвэрлэгч баагий Британийн үндэсний сугалаанаас 10 сая фунт буюу 20 сая орчим ам.доллаар хамгийн наад захын багцаагаар 20 тэрбум төгрөг хожсон. Энэ үйл явдал тухайн үедээ асар их дуулиан тарьж байсан. Аз нь хийсэн Микки ажлаасаа гарч саятан залуугийн шинэ амьдралд умбан хөлөөрөө толгой хийж эхэлжээ. Жишээлэхэд, шампань дарсыг хоёр гурван ачааны машинаар авч, алтан эдлэлийг нэг зэрэг найм есөн кг-аар авдаг болов.Ингээс зогссонгүй биеэ үнэлэгчдийг авахаар болвол шууд нэг зэрэг 100-г авч, ойр хавийн таних мэдэхгүй хэдэн зуун хүн цуглуулсан лайтай үдэшлэг зохион байгуулдаг болжээ.

НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ““Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан.

Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.

Тэгвэл энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагыг тодруулсан тухай өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсын баатар, Алдрын од шагналыг санаачлагч, “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл нар мэдээлэл өглөө.

22 настай дуучин Кристина Гриммиг хөнөөсөн алуурчин Кэвин Лойбл түүнд ухаан алдатлаа дурласан байжээ. Тэрээр дууг нь байнга сонсдог бөгөөд хамт ажиллагсдадаа дуучин бүсгүйг хэзээ нэгэн цагт эхнэрээ болгоно хэмээн хэлдэг байсан гэнэ.

Хятадын Хэнань мужийн Ван овогт нэгэн залуу найз бүсгүй нь түүнд хүүхэдтэй болсон гэдгээ хэлэхэд хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Бүх зүйл сайхан өрнөж байлаа. Тэд цахимаар танилцсан бөгөөд Ваны гэр бүлийнхэн нижгэр хурим хийхээр төлөвлөж байв. Гэвч Ваны аз жаргал түр зуурынх байсан аж. Гэрлээд ердөө гурав хоносны дараа эхнэр нь хуримын бэлэг, гэр бүлийн бусад үнэт зүйлүүдийг нь аваад дайжжээ. Ваны гэр бүл цагдаа нарт хандсангүй. Тэд залуу хос ам мурийснаас болж хүүгийнх нь эхнэр явсан байх хэмээн бодов.