Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно
Кино

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

Урлаг Урлаг25/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Disney”-н хамгийн хайртай гүнжүүдийн нэг болох Тиана шинэ дүр төрхөөр дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Тодруулбал, тус компани 2009 онд гарсан “The Princess and the Frog” буюу монгол орчуулгаар “Гүнж мэлхий хоёр” хүүхэлдэйн киноны ертөнцөөс сэдэвлэсэн шинэ бүрэн хэмжээний уран сайхны кино төслийг хөгжүүлж эхэлжээ.

Гэхдээ энэ бүтээл нь өмнөх хүүхэлдэйн киног шууд хуулбарласан үйл явдалтай биш бөгөөд Тиана гүнжийн түүхийг цааш хөгжүүлэх юм байна.

Төслийн зохиолыг Колман Доминго, Роберт О’Хара нар хамтран бичихээр яригдаж байгаа аж.

Сонирхуулахад, “Гүнж, мэлхий хоёр” нь “Disney”-н 2009 онд бүтээсэн сонгодог гар зурмал хүүхэлдэйн кинонуудын сүүлийн үеийн төлөөлөлд тооцогддог. Үйл явдал 1920-иод оны Нью-Орлеанс хотод өрнөж, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээдэг тогооч болох хүсэлтэй залуу бүсгүй Тиана болон ханхүү Навины адал явдлыг өгүүлдэг.

Тиана нь “Disney”-н түүхэн дэх анхны хар арьст гүнж гэдгээрээ онцлог бөгөөд зөвхөн хайр дурлалын түүхээс илүүтэй хөдөлмөрч зан, бие даасан байдал, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг дүрээрээ олон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026
Кино Урлаг

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026
Кино Урлаг

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.