Ангилал: Нийгэм

Үндэсний баяр наадамд зориулсан соёл урлагийн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр үдэш 21.00 цагаас морин хуурын фестивальтай.

Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыгЧингисийн талбайд амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүдийн үндэсний хувцастай парадын шилдэгээр Сонгинохайрхан дүүрэг шалгарч 5 сая төгрөг, Шилдэг Монгол дээлтэй хосоор иргэн А.Хишигбаярын гэр бүл шалгарч, 500 мянган төгрөг, МАЖХ-ноос Япон улсад аялах 50 хувийн хөнгөлөлийн эрхийн бичиг, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогчоор Сингапур улсын иргэн шалгарч 100 мянган төгрөг, “Актив эдвенчур” компанийн жуулчны баазад амрах эрхийн бичгээр шагнууллаа.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго бүхий “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож, Чингисийн талбайд 2000 цэргийн алба хаагч ёслолын парад алхав.

Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11.10 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд

Морьд үүрсэх шиг болоод сэрчихлээ
Монгол наадам өнөөдөр эхэлнэ
Зурхайд уухайлах шиг болоод
Зуны өглөө мандах нартай мэндэллээ
Цолоо дуудуулан дэвж тэлүүлэх бөх шиг
Наадмын өглөөний нар уулаа тулж өндийлөө
Хүрэн тэрмэн дээлээрээ гоёод

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэе.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гаргасан уран бүтээл болгон нь сонсогчдоос өндөр үнэлгээг авдаг. Байгуулагдаад долоон жилийн нүүр үзэж байгаа хамтлагийнхны хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

Cексологичдын судалгаагаар шивээстэй хүүхнүүд анхын болзоогоороо нэг их эргэлзэж тээнэгэлзэлгүй загас наадуулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Наран шарлагын газар ихтэй Өмнөд Бретанид тусгай туршилт явуулж үзэж. 60 гаруй аятайхан бүсгүй, 10 гаруй хосыг наран шарлагын газарт зуны турш 20-30 удаа очуулсан гэнэ. Тэдний тал нь шивээстэй тал шивээсгүй байж. Тэгэхэд эрчүүд залуу харчууд шивээстэй хүүхнүүдийг илүү сонирхож танилцах, үг яриа өдөж байжээ. Энэ нь эрчүүд шивээстэй бүсгүйчүүдийг “хөнгөн олз” гэж үздэг агаад амьдралд батлагдсан зүйл гэнэ.

Гадаадын жуулчдаас гадна Монголчууд маань ч амралт зугаалгаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудыг зорих нь ихэссэн. Тиймээс бид энэ удаад түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт, хоттой хамгийн ойр гэх мэт хүмүүсийн заавал очиж үзэх ёстой 24 газрыг нэрлэж байна.