Ангилал: Нийгэм

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна. Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх орны дайны жилүүд болон Монголын хамгийн үсрэнгүй хөгжлийн үе-их бүтээн байгуулалтын он жилүүд Ю.Цэдэнбал үйл ажиллагаатай салшгүй холбоотойг шаргал түүхийн хуудас улам бүр тодрон гэрчилсээр байх билээ.

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаараа Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Энэхүү баяр наадмын өдрүүдээр өнгөрсөн жилээс эхлэн “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны санаачлагаар “Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хороо”, “БСШУЯ”, “Нийслэлийн Соёл Урлагийн Газар” нар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон зуслангийн төвлөрсөн цэг буюу “Зунжин” худалдааны төвийн гадна талбайд ардын урлагийн тоглолт, ардын уламжлалт наадгайн тэмцээн уралдааныг наадамчин олондоо зориулан үнэ төлбөргүй зохион байгуулж ирсэн билээ.

Магадгүй та аль хэдийн English for everyone бие даан англи хэл сурах номын тухай сошиал медиа болон мэдээллийн хэрэгслүүдээс харсан байж болно.

Харин амжаагүй байвал цааш үргэлжлүүлэн уншихыг зөвлөе. English for everyone бие даан англи хэл сурах ном нь DK publishing-аас гаргаж буй, Монсудар хэвлэлийн газрын Монголд танилцуулж буй шинэхэн ном юм. Уг ном нь бүх насны хүмүүс хялбар бөгөөд найдвартай аргаар англи хэл эзэмшихэд зориулсан ном билээ. Мэдээж бие даан сурах гэдэг утгаараа бусад номоос нэлээд ялгаатай.

Өчигдөр Чингисийн талбайд АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалтын хаалтад зориулсан тоглолт боллоо.

Тус үйл ажиллагааг нээж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгээ хэлсэн бөгөөд урилгаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцсон юм.

Илбийн урлагийг сонирхдог, таашаадаг залуусыгаа 7-р сарын 20-ны Лхагва гарагийн онцгой хөтөлбөрт үдэш “MAGIC SHOW”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлхий даяар алдаршсан уран бүтээлч, илбэчин Кристи Тогучи Монгол улсад анх удаа хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэр бидэнд нэгэн гайхалтай үдшийг энэ лхагва гарагт бэлэглэх гэж байна.Илбийн урлагийг сонирхдог, таашаадаг залуусыгаа 7-р сарын 20-ны Лхагва гарагийн онцгой хөтөлбөрт үдэш “MAGIC SHOW”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлхий даяар алдаршсан уран бүтээлч, илбэчин Кристи Тогучи Монгол улсад анх удаа хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэр бидэнд нэгэн гайхалтай үдшийг энэ лхагва гарагт бэлэглэх гэж байна.

2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 03-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байна. “Юнайтад Монголия”, “Хаж гүрэм”, “I Nomadic” компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд “Алтан ураг”, “Нисванис”, “Rattabuzz”, “Баярцэнгэл”, “Lemons”, “Colors”, “Монголын жазз оркестр”, Циркийн үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.

Пакистаны модель, сошиал сүлжээний од Фаузиа Азим буюу олны дунд Кандил Балок нэрээрээ алдаршсан бүсгүй 26 насандаа ахынхаа гарт амь үрэгдлээ.

Өнгөрсөн Баасан гарагт Балокыг унтаж байхад нь ах Мухаммад Васим дэрээр амьсгалыг нь боож алснаа хүлээжээ. “Тэр гэр бүлийн маань нэр төрийг сэвтээж байсан учраас би цаашид тэвчих аргагүй болсон” гэж Васим цагдаад мэдүүлсэн гэнэ. Васимыг Бямба гарагийн шөнө цагдаа нар баривчилжээ.

Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач, “Мөнхөд ашдын зам” компанийн захирал, “Монголын авто замчин залуучуудын холбоо”-ны тэргүүн Нанзаддоржын Мөнхбаясгалангийн “Даншиг зээрд” айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Их баяр наадмын үеэр “Дэлхийн өв – Монгол баяр Наадам” нэр, уриан дор хүн төрөлхтний “Соёлын биет бус өв”-ийн жагсаалтанд бүртгэгдсэн хамгаалагдаж байгаа Монгол үндэстний 13 соёлын өвөө сурталчлан алдаршуулах арга хэмжээг БСШУЯ, МҮОНРТ, Байгаль, соёлын өвийг хамгаалах сан болон СББӨ-ийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.