Ангилал: Нийгэм

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 06 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөний зорилго нь сумдын соёлын төв, дүүргийн соёлын ордны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, ойрын жилүүдийн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм байна.

Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохиогдох бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зургаа дахь жилдээ “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ сарын 04-ний өдөр буюу маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно.

21 настай модель Жижи Хадид болон 23 настай дуучин Зейн Малик нар болзоод 7 сар болж байгаа юм. Тэдний харилцаа сүүлийн үед асуудалтай болж, байнга муудалцан салж нийлсээр өдийг хүрсэн билээ. Тэр ч байтугай, Жижигийн төрсөн өдрөөр хоорондоо ширүүхэн маргалдаад авсан байна. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн сард Мет галад хамтдаа ирсэн юм. Жижи өмнө нь хөгжимчин Жо Жонастай 5 сар болзож байгаад салаад удалгүй Зейн Маликтай учирсан аж.
Уг явдалд Жижи харамсаж ихээр гуниглаж байгаа бөгөөд Зейн Маликийг санаж байгаагаа өөрийн хуудаснаа илэрхийлжээ.

РОМ. /Prensa Latina/. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй дэлхийн хамгийн алдартай газрууд болон соёлын дурсгалт объектуудын тоонд Италийн Венец хот, АНУ дахь Эрх чөлөөний хөшөө орж байна.

Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

Хүүхдийн ертөнц” улсын хэмжээний хүүхдийн уран зургийн уралдааныг анх 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо зэрэг байгууллагууд жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай байлаа. “Хүүхдийн ертөнц” уламжлалт уралдааныг 24 жилийн дараа буюу 2014 онд бид дахин сэргээж хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон билээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн туршид Эмбер Хёрд, Жонни Депп нарыг салж буй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Өдгөө жүжигчин эр өөрийн The Hollywood Vampires хамтлагийн хамтаар аялан тоглолттой яваа билээ.