Хүүхдийн ертөнц” улсын хэмжээний хүүхдийн уран зургийн уралдааныг анх 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо зэрэг байгууллагууд жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай байлаа. “Хүүхдийн ертөнц” уламжлалт уралдааныг 24 жилийн дараа буюу 2014 онд бид дахин сэргээж хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон билээ.
Ангилал: Нийгэм
Сүүлийн хоёр долоо хоногийн туршид Эмбер Хёрд, Жонни Депп нарыг салж буй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Өдгөө жүжигчин эр өөрийн The Hollywood Vampires хамтлагийн хамтаар аялан тоглолттой яваа билээ.
Хараагүй хүүд бурхан гоц авьяас бэлэглэжээ
“Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ болж байгаа Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслол “Академи авардс-2016” наадам маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно. Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд өнгөрсөн жилүүдийн шилдэг бүтээлээр 2011 онд “Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд “Бодлын хулгайч”, 2013 онд “Аравт” УСК, 2014 онд “Үргээлэг”, 2015 онд “Аав” УСК тус тус шалгарч байсан юм. Харин энэ жилийн хувьд “Атганд үлдсэн эрдэнэ”, “Үргээлэг-2”, “Тоглож болохгүй нас”, “Элэг нэгтэн” кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна.
IC creative division бүтээл Бид 3-ын болзоо кино багынхны дэлгэцийн 2 дахь шинэ уран бүтээл “Намайг хайрла” романтик, инээдмийн уран сайхны өчигдөр буюу олон улсын хүүхдийн баярын өдрөөр нээлтээ хийж удахгүй үзэгчдийн хүртээл боллоо.
Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ эрсдэлийн түвшинг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 126 дугаар тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр, журам”-ыг батлуулж 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд хэрэгжиж байна.
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.
1398 оны есдүгээр сарын 22-ны өдөр монгол цэрэг Афганистаны уулсын дундуур гарч Энэтхэг орныг зорих их замд хөндөлдөх байгалийн бартаа саад болсон Инд мөрний баруун эрэгт гарч ирэв. Хоёр хоногийн дотор завь онгоцуудаар хөвөгч гүүр бариад их цэрэг дорно зүг аяны замаа хөөжээ.
Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
1964 оны 2-р сарын 1-ны өдөр Калифорнийн өмгөөлөгч Томас П.Механ ердийн ажлын өдрөө дуусгаад цаг хагас явж хүрэх Эврика хотхон дахь гэртээ харихаар машиндаа суужээ. Тэрээр харих замдаа ор сураггүй алга болсон байна. Ул мөргүй түүний алга болсон тухай нэрлэн ярьж болохгүй байсан… Калифорнийн Гербервилл дэх эмнэлгийн хүлээн авахын сувилгач Мариса Кледванс хар костюмтай залууг зогсч байхыг харахад “Өмгөөлөгч Томас П.Механ” гэж өөрийгөө танилцуулж машинаар замд явж байхад гэнэт хүчтэй өвдөж, өвчлөлийн хүч маш их байж зарим үед үхэж байгаа, хавь ойрын зүйл алга болох шиг санагдсан учир эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүсчээ. Мариса өмгөөлөгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаарыг шалгаад ардаа байгаа шүүгээрүү очих тэр бяцхан хоромд тэр агаарт шингэсэн мэт алга болжээ. Хачирхалтай үйлчлүүлэгчийг хайсан боловч үр дүн өгсөнгүй. Оройн 22.00 цагийн орчим замын эргүүлийн цагдаа Эль голын дэргэд Механы машинтай тааралдаж зам дээрх дугуйны мөрийг харвал тормозлон зогсохыг оролдсон нь илт байлаа.
