Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна.
Ангилал: Уртын дуу
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм.
“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дуусчээ. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол өнөөдөр /2021.09.22/ боллоо. Монгол Улсад археологийн чиглэлээр Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн тэргүүлэн, Түүх-угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан технологийн Их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн зэрэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт 8 мянга гаруй дэсийн 20 мянга илүү олдвор хэрэглэгдэхүүн, бусад байгууллагуудын сан хөмрөгт ч дутахааргүй олон тооны археологийн олдвор, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.
Найруулагч Б.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан Судал” уран сайхны кино өчигдөр /2021.10.01/ Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмын “Алтан Лола” цом хүртжээ. Тэрбээр 15 жилийн өмнө 2006 онд “Шар нохойн там” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.
Сөүлд төвтэй харилцаа холбооны компани “SK Broadband” Баасан гаригт “Netflix”-ийг шүүхэд өгсөн гэдгээ мэдэгдэв. “Netflix” нь “Squid Game” зэрэг Өмнөд Солонгосын шуугиан тарьсан сериалуудаас дээд хэмжээний ашиг олсон юм. Тиймээс “SK Broadband” сүлжээний ачааллаас үүссэн зардлаас “Netflix”-ийг төлөлцөх ёстой гэж үзжээ. Тухайлбал, “SK” нь “Squid Game” болон бусад хит цувралуудтай холбоотойгоор секундэд 1.2 их наяд салангид мэдээллийг дамжуулж байв. Ийнхүү “Netflix”-ийг сүлжээ ашигласны төлбөрийг хамтдаа хийх ёстой гэж үзсэний үндсэнд уг хуулийн арга хэмжээг авчээ. Харин “Netflix” нэхэмжлэлийг харгалзан үзэж, тус компанитай хамтран ажиллахад бэлэн гэжээ.
Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргалаа.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ) Covid-19-ийн үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаа талаар тус театрын маркетингийн ахлах менежер Н.Отгонжаргалаас тодрууллаа.
Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо мордох бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөсөн байна.