Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр нээлтээ хийлээ.
Ангилал: Уртын дуу
Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт ажиллалаа. Соёлын сайдын тушаалаар Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн нутагт хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалт, барилгын ажлын явцтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, түүх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд усны ач холбогдлыг онцолж уг сэдвийг хөндсөн “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг Монголын кино институтээс зарлаж байна. Уг сэдвийн дагуу 13-с дээш насны Монгол улсын иргэд кино уралдаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3-аас 15 минутын хооронд байх боломжтой юм. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа 2021 оны 9 сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм.
Тайваний Тайжун хотноо 26 дахь удаагаа зохиогдож буй “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн ялагчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд зарлалаа. Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван зураачийн уран бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ хүртэж, хоёрдугаар шатанд шалгарчээ.
“Хаант тэнгэрийн Самгалдай” Төрийн бус байгууллагаас санаачилан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр дархад, цаатан түмний аж амьдрал, ёс заншил, байгаль орны онцлогийг харуулах “Маанар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд энэхүү төслөө сошиал орчинд түгээхээс гадна “Эрхэт Монгол” групптэй хамтран богино хэмжээний дүрс бичлэг хэлбэрээр ТВ8 телевизийн эфирээр үзэгч түмэнд хүргэхээр болжээ. “Маанар” төслийн зочин хөтлөгчөөр оролцсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Сөрөлттэй уулзаж төслийнх нь талаар ярилцлаа.
Металл хөгжмийн “Bloodstock” наадам өнгөрсөн долоо хоногт Английн Дербишайрт болж өнгөрлөө. Цар тахлын нөхцөл байдлаас болоод уг наадмыг бусад олон нийтийн арга хэмжээтэй адил цахимаар зохион байгуулахаар болоод байв. Гэтэл энэ наадмыг товлосон өдрийн өмнөхөн цар тахлын хязгаарлалтуудыг суларуулснаар металл сонсогчид амьд хөгжмийг амьдаар нь сонсох боломжтой болжээ.
Соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, аймаг орон нутагт соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажил эрчимжиж байгаатай холбогдуулан Соёлын яамны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллалаа.
Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр боллоо.
Уран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтад энэ жил нийт 700 гаруй төслийн санал хүлээн авснаас 42 нь шалгарчээ. Энэ сан нь 1995 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд түүнээс хойш соёл, урлагийг дэмжих олон зуун төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн юм. Жишээ нь “The HU” хамтлаг, олон улсын кино наадмын шагналт “Алсын удирдлага”, “Хэвтрийн хүн” зэрэг төслүүд өнгөрсөн жилүүдэд шалгарч байжээ.