Ерөнхий сайд вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид энгийн амьдралдаа орох боломжтой гэв.
Ангилал: Нийгэм
Өмнөд Солонгосын алдарт кино найруулагч Бун Жүн Ху Оскарын шагнал хүртсэн “Шимэгч” киноныхоо үргэлжлэл буюу дараагийн ангийн зохиолыг бичиж дуусгаснаа зарлажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. Тэрээр 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа.
“Манай улс “Ковид-19”-ийн вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангалаа. Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг” танилцуулах үед “Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр юм. Төлөвлөгөөний нилээд хэсэг нь ажлын байр олноор бий болгоход чиглэнэ” хэмээн онцоллоо.
Холливудын алдарт жүжигчин Киану Ривзэд “Sony” компанийн зүгээс супер баатрын дүр санал болгожээ. Тодруулбал, бид бүхний сайн мэдэх хүн аалзын эсрэг дүр болох “Kraven the Hunter” хэмээх хорон санаат супер баатрын дүрийг албан ёсоор санал болгосон гэнэ.
Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ.
Дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд урлаг, спортын олон чухал арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан байлаа.
Бяцхан жаал өрөвдөлтэй нь аргагүй коридорт хэвтээд уйлж байна. Хүү өвөө, эмээ дээр нь очуулаагүй аав, ээждээ гомдсон. Хурган лоовууз, хүрэм дээл, монгол гутал божгор хөлөндөө жийсэн тэр жаал ердөө ганц л зүйлийг хүссэн нь тэр.
Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар “UNESCO”-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж 2 сарын 12-нд дүнгээ гаргажээ.
