Ангилал: Нийгэм

Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.

Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу өнөөдөр (2021.02.24)-өөс эхлэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ. Нэг үзэгчид ногдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй юм.

Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгууулсан. Энэ үеэрээ сэтгүүлчид цуглуулан “Цаашид хуурай өлсөх эсвэл өөрийгөө шатаах эсэхийг эхнэрээсээ асууна” хэмээн мэдэгдэж, түүний энэ үг олон нийтэд тарсан.

Канадын Ванкуверт 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам Vancouver International Mountain Film Festival (VIMFF) энэ сарын 19-нд онлайнаар эхэлсэн. Хэдийгээр наадам хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ч зохион байгуулагчид энэ жилийн шилдгүүдээ зарлажээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээж байгаа юм.

Тэртээ 1993 онд Гай-Мануэль де Хомем-Кристо, Томас Бангалтер нар ганзага нийлж Daft Punk хамтлаг хорвоод мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Daft Punk электрон хөгжмийн шинэлэг дуугаралтаар цаг үеийнхээ төдийгүй хойч үеийнхээ залуусын чих, сэтгэлийн цангааг хамгийн чанартайгаар тайлж өдийг хүрсэн юм. Гэвч өнөөдөр /2021.2.23/ 28 жилийн дараа Daft Punk хамтлаг албан ёсоор тарлаа. Ийнхүү цаашид Daft Punk хамтлаг гэж үнэнч шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлээс өөр хаана ч оршихоо больж байна.

НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг МАН-ын 100-н жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж. Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм.

Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс 3-р сарын 15-ныг дуустал зохион байгуулах билээ.

Л.Ванган 1940 онд байгуулагдсан улсын циркт манежийн эрхлэгчээр ажилд орж ажиллахын зэрэгцээ Оросын мэргэжилтэн циркийн багшид орчуулагч хийж, жүжиглэж, сальт эргэж, патут транфлурт үсэрч, алиалагч Данзан, Содном нарт хошин шогийн үзүүлбэрүүдэд зохиол бичин өгч тоглуулсан гээд өөрөө дэвшин дээшлэн хөгжин ажилласаар циркийн найруулагч, уран сайхны удирдагчийн ажлуудыг хавсран гүйцэтгэж байв. Түүний хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлэн АХ-ын 25 жилийн ойгоор /1946 он/ “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялааж улмаар ЗХУ-д найруулагчийн мэргэжлээр суралцах сайхан боломж олгосон юм.