Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд УДЭТ-ийн өмнөх талбайд танилцуулна.
Ангилал: Нийгэм
Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун наймдугаар сарын 31-ний өдөр гаргажээ.
Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн бямба, ням гарагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд болон музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэлээ. Түүхч, эрдэмтэн салбараа мэддэг сайдын хувьд орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцана гэхээс илүү аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулж, орон нутгийн соёлын байгууллагуудыг Засгийн газрын бодлогын хүрээнд салбарын яамнаас дэмжиж ажиллахаа онцлов.
Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцлоо.
Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно.
Эрхүү хотын түүхч Станислав Гольдфарбын “Чингис хааны тогоо” уран зохиолын ном өнөөдөр Москва хотын “Лабиринт” хэвлэлийн газрын хамгийн борлуулалттай 20 номны тоонд орлоо.
Монголын Урлагийн Зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран тэгш оролцоот нийгмийн сурталчилсан гэрэл зургийн бүтээлийг шалгаруулах “Зүүм” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.
Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг “Зэрлэгүүд” гэж нэрлэх ба тэд алдагдсан газар нутгаа авахаар довтлох гэж байна гэсэн цуу ярианаас үүдэн, хурандаа Жоллигоор удирдуулсан Эзэнт Гүрний цэргүүд хилийн зурваст ирнэ… Чухамдаа жинхэнэ ЗЭРЛЭГҮҮД нь хэн байв?
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза 15” олон улсын наадмын энэ сарын 23-30-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Тус наадам энэ оны тавдугаар сард товлогдсон байсан ч “Covid 19” цар тахлын улмаас хойшилсон байсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 17-ны өдөр Соёлын сайд С.Чулуун, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзлаа.
