Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийн үзэгчдэд хүрч эхлэх гэж байна.
Ангилал: Уртын дуу
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барих шийдвэрийг гаргажээ. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлахаар болжээ.
Монголчууд эрт үеэсээ эхлэн шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” 08 дугаар сарын 17-нд “Чингис хааны хүрээ” аялал жуучлалын цогцолборт болох гэж байна.
Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд 2019 оны 8-р сарын 04-ний өдөр Чойбалсан хотын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээ нь Дорнод аймагт зонхилон амьдарч буй Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны уламжлалт соёл, түүний дотор дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой юм.
Дорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол бүжигчин залуу тэргүүн байр эзэлжээ. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр этник бүжгийн төрөлд украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна.
Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны ерөнхий удирдаач Ц.Батчулуун агсны дурсгалд зориулан төрсөн нутагт нь энэ сарын 26-нд гэрэлт хөшөө босгожээ.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өчигдөр Хангарди ордонд болж, тус хурлаар хэлэлцүүлэгдсэн нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам дэмжигдлээ. Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм.