Ангилал: Нийгэм

“Ufilm” уран бүтээлийн нэгдэл 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийн санаачилсан эл кино төсөл үзэгчдийн таалалд ихээхэн нийцдэг.

Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх хэвлэлийн хурал 2020 оны 10 дугаар сарын 05-ны 12:00 цагт “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдахаар зарлагдлаа.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.

Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж буй. Театрын уран бүтээлчид өнөөдөр /2020.09.28/ “Анна Каренина” жүжгээ сэтгүүлчдэд зориулан тоглож, үргэлжлүүлэн хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр уран бүтээлчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний бүртгэл эхэлжээ. Зургаа дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний энэ жилийн шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчид онцлон зарлажээ. Тодруулбал “Тэргүүн мисс” болсон оролцогчоо “Нэг өрөө байр”-аар шагнахаар болжээ.

Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “Create 2030” хэсгүүдтэйгээр 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

“Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг ба олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох, сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын адилаар Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим буюу “UB Festival Orchestra” үүсгэн байгуулагдаж анхны тоглолтоо 09 дүгээр сарын 27-ны өдөр хийлээ.

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас Төв аймгийн сумдын Соёлын төвийн бүжгийн багш нарт зориулсан богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулав. 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 24-ны өдрүүдэд болсон тус сургалтад 20 сумын Соёлын төвийн багш нар хамрагдлаа. Тус сургалт нь орон нутгийн бүжгийн багш нарын онол, практикын мэдлэг чадвар, бүжиг заах арга зүйг дээшлүүлэх зорилготой, гурван багц цагийн сертификаттай сургалт болно.