Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Өртөө” арт кэмпийн бүтээлүүд “ТУСГАЛ”-д нэгдлээ
Нийгэм

“Өртөө” арт кэмпийн бүтээлүүд “ТУСГАЛ”-д нэгдлээ

Урлаг Урлаг11/11/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5115532123335872020-11-11-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Гэрэл зураг бүхэн тодорхой нэг утгыг агуулж байдаг. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, хүний дотоод сэтгэл гээд бүхий л зүйлийг гэрэл зургаар илэрхийлж болно. Бид энэ удаад “Edelweiss” арт зочид буудалд арваннэгдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд дэлгэж буй “Тусгал” фото зургийн үзэсгэлэнгээр зочилж, сурвалжиллаа.

Үзэсгэлэнгээр өнгөрсөн наймдугаар сард Хөшигийн хөндийд зохион байгуулагдсан “Өртөө” арт кэмп 2020 хөтөлбөрт оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг болон видео бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа юм. Зочид буудлын нэг давхарт хана дагуулан гэрэл зургуудыг байрлуулсан байх ба байгаль орчны талаарх олон нийтийн ойлголтыг гэрэл зургаар дамжуулан нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа аж.

Энэхүү үзэсгэлэнгийн талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөр зохицуулагч Ц.Энхчимэг "Контемпорари урлагийн “Хөх нар” төв энэ жил "Марс" төсөлтэй хамтран Хөшигийн хөндийд “Өртөө” сэдвээр арт кэмп зохион байгуулсан. Үүнд оролцсон 30-аад хүмүүсийн сэдэвчилсэн үзэсгэлэнг Улаанбаатар хотод дэлгэж байна. Тухайлбал, “Хаан” галерей, “Хөх нар” контемпорари урлагийн төв, Black box зэрэг газруудад цуврал үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Харин энэ удаад “Өртөө” хөтөлбөрт оролцсон гэрэл зургийн уран бүтээлчид болон зураглаачдын бүтээлүүдийг дэлгэж үзүүлж байна” гэсэн юм.

“Өртөө” арт кэмп нь наймдугаар сарын 10-15 хооронд таван өдрийн турш "МАРС" төсөл байрладаг Хөшигийн хөндий гэх газар зохион байгуулагджээ. Ингэхдээ тав хоногийн хугацаанд ойролцоогоор 80 мянга орчим бүтээл хийсэн байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд дөрвөн гэрэл зурагчин, хоёр зураач, нэг зураглаачдын бүтээлийг дэлгэсэн байгаа аж.

“Өртөө” арт кэмпийн талаар "Марс" төслийг санаачлагч, уран бүтээлч Л.Гаваа “Энэ зуны хувьд хөл хорионы хатуу дэглэмтэй үе байсан. Тиймээс манай "МАРС" төслөөс “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтраад арт кэмп хийх санааг гаргаж, энэ зуны үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Өөрсдөө хүсэж энэ таван өдрийн аяллыг хийсэн учраас хүндрэлтэй зүйл огт гараагүй. Мөн зохион байгуулахдаа ямар ч төлөвлөгөөгүйгээр хийсэн. Тэдгээр урлагийн хүмүүст орчныг нь бүрдүүлж өгөөд юу хүссэнээ хий л гэсэн. Тиймээс таван өдрийн турш дуртай зүйлээ эрх чөлөөтэйгөөр хийгээд маш сайхан байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Танхимд дөрвөн зурагчны дарсан 20 гаруй гэрэл зургийг байрлуулсан байлаа. Байшингийн сүүдэрт нохой хэвтэх ба хажууд нь саяхан Сүхбаатарын талбай тойруулж тавьсан дөрвөлжин чулуунууд байв.

Өөрийн дарсан энэхүү зургийн талаар Ж.Мөнхжаргал "Энэ хавар машины татвар нэмэх сургаар жолооч нар том оврын машинтай Сүхбаатарын талбайд жагсана гэх мэдээлэл тарсан. Энэ үед Засгийн газраас талбай руу машин оруулахгүйн тулд талбай тойруулан чулуу тавьсан байсан. Эцэстээ жагсаал нь бололгүй талбай тойрсон чулуунууд л үлдсэн. Тэнд байрлуулсан нэг чулуу нь гурван сая төгрөгийн үнэтэй байсан. Нийтдээ 160 сая төгрөгийн өртөгтэй. Иргэд энэ асуудлыг хөндөж эхлэх үед чулуунуудыг хотоор тарааж тавьсан. Үүнийг ёгтолж харуулахын тулд Хөшигийн хөндий рүү нэг чулуу авч явсан юм. Энэ зургаар илэрхийлэх гэсэн санаа нь тухайн үед гурван сая төгрөгөөр бий болсон энэ чулуу одоо энд хэвтэж буй золбин нохойтой адил хэнд ч хэрэггүй, эзэнгүй болжээ гэсэн утгатай” гэж тайллаа.  

Үзэсгэлэн дэлгэж буй эдгээр өдрүүдэд залуу гэрэл зурагчид, оюутнуудад зориулсан “Урлагтай яриа” цуврал арга хэмжээг зохион байгуулах юм байна.
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.