Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа зарим төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд зохион байгуулагдана.
Ангилал: Уртын дуу
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.
“Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчдээс бүрдсэн 150 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.
Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой өчигдөр тохиов. Турк улсын ЭСЯ-аас энэ хугацаанд хоёр улсын хооронд явагдсан ажлуудыг танилцууллаа. Соёлын харилцааны хүрээнд МУИС-д Түрэг судлалын хүрээлэн байгуулж соёл, түүхийн салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зорилготой байгаа аж. Мөн МУИС-ийн оюутнуудад бакалавр, магистрийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлахаас гадна Турк судлалын ангид шинээр элсэх 15 оюутныг тус улсад үнэ төлбөргүй тэтгэлгээр сургахаар болжээ. Уг хөтөлбөр цаашид тогтмол хэрэгжих юм.
Монгол хүний хөгжлийг дэмжсэн, хөрөнгө, санхүүгийн хувьд өөрийгөө тэтгэх, мэргэжлийн өндөр түвшний, өрсөлдөх чадвар бүхий урлаг, соёлын төрийн болон төрийн бус байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготойгоор 21 аймгийн 33 сумдын соёлын төв болон нийслэлийн 9 дүүргийн соёлын орднуудын дунд “Соёлын төв-Чанартай үйлчилгээ IV” уралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд зарлажээ.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн” зуны сургалтын төвд 2019 оны 6-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай. Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.