“Hollywood”-ын оддын өөрчлөлт /Өмнө ба одоо фото/
Ангилал: Нийгэм
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа болох гэж байна. Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ. Наадмын таван жилийн ойтой холбогдуулан найргийн ертөнцөд авъяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан утга зохиолын үдэш, яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.
“VTV HD” телевизийн хамт олон “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож дэлхийн алдарт од SNOOP DOG-той хамтран дуулах монгол авъяастанг тодруулах томоохон шоу төслийг хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг шоу төслийг санаачлагч, зохион байгуулагчид өнөөдөр “Mongol news” мэдээллийн төвд 12:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ. Иймд дэлхийн хэмжээний монгол авъяастныг дэмжигч эрхэм сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан та бүхнийг урьж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй “НУУЦЫН ЭЗЭН” үзэсгэлэн тун удахгүй та бүхний оюуны мэлмийд хүрэх гэж байна.
Киану Ривзийн амьдрал Холливудын бусад жүжигчдийн амьдралаас тэс өөр, түүний амьдрал, хувь заяаных нь тухай хүмүүс ам дамжин ярилцсаар л байна. Тэр бол авьяаслаг бөгөөд дахин давтагдашгүй хувь хүн гэдэг нь хүн болгонд тодорхой. Түүний амьдралын түүхийг бид та бүхэнд баттай эх сурвалжаас хүргэж байна. Амьдрал, хувь заяаг нь сонсоод та энэ хүнийг хүндлэх болно.
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар “Бид 23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүрэх болно.
“Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн” нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон.
“VTV HD” телевизийн хамт олон “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож дэлхийн алдарт од SNOOP DOG-той хамтран дуулж, видео клипээ хийлгэх монгол авъяастанг тодруулах томоохон шоу төслийг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Кино болон ном зохиолд нэг төрлийн этгээд амьтад болох цус сорогчдын тухай түгээмэл гардаг билээ. Амилсан үхдэл ч гэж нэрлэдэг тэдний тухай бодит түүх болоод ам дамжсан домог яриа ч их бий. Бидэнд тодорхой хэмжээний төсөөлөл бий болгосон тэр олон таамаглал болоод уран зөгнөл нь чухам хэр зэрэг үнэний ортой бол? Энэ тухай бодит баримт дээр үндэслэсэн зарим тайлбарыг хүргэж байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бүтээлч хүмүүсийн нэг нь Шэкспир бөлгөө. 1564 онд Стратфордод төрсөн тэрбээр 1580-аад оны сүүл үеэс буюу хорин хэдтэйгээсээ мэргэжлийн зохиолч болсон ба 1616 оны дөрвөн сард тавин хоёртойдоо нас нөгчих хүртэлх хорин тав орчим жилийн хугацаанд л зохиол бүтээлээ туурвижээ. Энэ хугацаанд Стратфорд, Лондонд жүжигт тоглож, янз бүрийн наймаа, хөрөнгө оруулалтын ажил эрхлэхийнхээ хажуугаар бичсэн бүтээлүүдээс нь гучин есөн жүжиг үлдэж хоцорсон ба өөр бусадтай хамтран өөр олныг ч бас бичжээ.
