Ангилал: Нийгэм

Хутагт хувилгаад түм түмээрээ төрөх нь бий. Өвөрмонголчууд Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг хэдийнэ тодруулаад Альшаа аймагтаа залжээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Коммунист намын хорооны хурлаас тодорсон мань хутагт нэгэн хүнээс үе үе баталгаа шаардсаар өдийг хүрчээ. Тэр хүн бол тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн үе дамжсан тахилч Зундуйн Алтангэрэл бөгөөд Дорноговийн Сайншандад ажин түжин амьдарч сууна. Тахилч З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт дурсгалыг бидний үед авчирсан гавьяатай хүн. Зөвхөн өв хөрөнгө төдийгүй, тэр үеийн ёс заншил, шашны зан үйл, гүн ухааны үзэл баримтлал, бясалгал хийх нарийн арга ухааныг ягштал цээжлэн тээсээр иржээ. Тахилч ийн хүүрнэнэ.

“Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чадлаа.

Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг. Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Кармен сюит” хэмээх энэхүү тоглолтын бэлтгэлд ороод байна.

Монголын хошин урлагын Х ТҮЦ продакшны 2014-2015 шилдэгийн шилдэг тоглолтуудын түүвэрээ МҮЭСТО-д өргөн барьж байгаа билээ. Тэдний энэхүү тоглолтыг үзээд гарсан үзэгчдийн сэтгэл ханамж хэр байдалтай байгааг уншигч танд харуулья гэж бодлоо. Үзсэн хүн бүр сэтгэл ханамжтай, нэгэн өдрийн срессээ тайлаад гарч байгаа харагдлаа.

Америкийн сансар судлалын НАСА агентлаг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 29-нийг хүртэл манай дэлхий 15 хоногийн турш нар үзэхгүй харанхуй байна хэмээн мэдэгдлээ. NASA-гийн сансар судлаачдийн үзэж байгаагаар арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагийн 03:00 цагаас эхлэн 30-ны даваа гарагийн 16:45 цаг хүртэл дэлхий бүхэлдээ харанхуйлах одон орны сонин үйл явдал болох аж. Энэ нь Сугар, Бархасбадь гарагийн байрлалтай холбоотой юм байна.

Манай улсад бүжгийн спортын урлагийг хөгжүүлэх бүжгийн спортын бахдам сайхныг хүүхэд залуучуудад таниулах зорилгоор “Pearl dance” компани нээлтээ хийлээ. Тэд 2008-2010 оны хооронд “Pearl dance school” нэртэйгээр мэргэжлийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эдүгээ “Pearl dance” компани болон өргөжин тэлж байна.

Залуус та бүхэн “WOLF JEANS SHOP” брэнд хувцасны дэлгүүрээр үйлчлүүлснээр, маш бага мөнгөөр бүрэн хувцаслах боломжтой боллоо. Сүүлийн 15 жилийн турш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж эрчүүдийн талархлыг хүлээсэн тус дэлгүүр өвлийн күртик, цамцандаа 30-50 хувийн хямдрал зарлалаа. Мөн нэг өмд авбал нэгийг бэлгэнд өгөхөөр болжээ. Хамгийн гол нь та өмд бэлгэнд авахдаа өнгө, размер хамаарахгүй дуртайгаа сонгох ховорхон боломжийг олгож байгаа юм. Тухайлбал 120 мянган төгрөгийн куртик 60 мянган төгрөг болсон бол 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан күртик 50 мянга хүртэл хямдарчээ. Дашрамд дуулгахад том биетэй залууст зориулсан 150 хүртэлх размерийн өмд, куртик, цамц ч байгаа юм шүү. Уг хямдрал 11 сарын 11 хүртэл үргэлжлэх учир та бүхэн яараарай.

Саяхан Саубын Арабт нэгэн гудамжны нохой дөнгөж төрсөн нярай хүүхдийн хогон дундаас олж, ойрхон айлын үүдэнд аваачин хуцаж дохио өгчээ. Эмч нар ч цаг алдалгүй ирж аргаа хэмжээ авсан бөгөөд хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

10.23-10.28-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдсан “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадамд манай улсын тамирчид амжилттай оролцож нийт есөн номинацаас зургаад нь алтан цомыг хүртэж бахдам ажилтыг үзүүллээ. 1. Шилдгийн шилдэг Гранпри шагнал
Хөг. Ж.Мэнд-Амар

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагддаг болоод 6 дахь жилтэйгээ золгож буй. Таван форумын ард гарсан хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарынхан энэ жилийн форумаа оносон зорилттой, чиглэсэн алсын хараатай, хийх ажил тодорхой, хэлцэх зүйл ихтэй өнгөрүүллээ. Хятад улсад болсон энэ удаагийн форумын гол сэдэв нь “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн коридор байсныг хуралд оролцсон сэтгүүлчид өмнө нь нэлээд бичиж дурдсан билээ.