Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“РОМЕО ЖУЛЬЕТТА” жүжиг шинэ тавилтаар дахин амилна
Уртын дуу

“РОМЕО ЖУЛЬЕТТА” жүжиг шинэ тавилтаар дахин амилна

Урлаг Урлаг29/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11315a3a95ad69fb76425ea05039d65c4780990432015-10-29-14-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Драмын Эрдмийн Театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 12-нд алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхийн даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байна. Тус уран бүтээлийг дэмжигч байгууллагаар БСШУЯам, Сонгодог урлагийг дэмжигч Юнител групп ажиллаж байгаа юм.

Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта”. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчддийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавих гэж байна.

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээжээ.

Харин жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнер Н.Үнэнбат нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

 

 

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар “Бид 23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүрэх болно.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.

Цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байна. Дэлхий дахинаа олон зуун дуу, жүжиг, кино урлагийн охь болоод буй энэхүү сонгодог жүжиг та бүхэнд шинэлэг бүхний утга агуулга, өнгө илэрхийлэл болон хүрч, мөнхөд орших хайр дурлалын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УДЭТ-ийн уран бүтээлч нийт хамт олон илэрхийлж байна.

Түүнчлэн Юнителийн хэрэглэгчид 200GG-ээр 5000 төгрөг хөнгөлүүлэн энэхүү гайхалтай уран бүтээлийг үзэх онцгой эрхтэй байгааг дуулгахад таатай байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

30/06/2025

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.