Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын уран бүтээлчид “Локарно 2020” наадмаас гурван шагнал хүртжээ
Нийгэм

Монголын уран бүтээлчид “Локарно 2020” наадмаас гурван шагнал хүртжээ

Урлаг Урлаг14/08/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51551565538792020-08-14-18-52[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Швейцарийн Локарно хотноо 2020 оны наймдугаар сарын 5-нд 73 дахь удаагийн “Локарно” олон улсын кино наадам эхэлж, амжилттай үргэлжилж байна. Тус наадмын нээлтэд Монгол Улсаас Швейцарь Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн урилгаар оролцож, “Локарно” кино наадмын ерөнхийлөгч Марко Солари болон “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал Софи Бурдон нартай уулзжээ. Тэд “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголын уран бүтээлчдэд зориулсан кино зохиол бичих сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд Монголын залуу кино уран бүтээлчдэд дэлхийн киноны зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөлд хамруулах асуудлыг ярилцаж тохирсон байна.

   Монголын уран бүтээлчид “Локарна” наадмын долоон шагналаас гурвыг нь хүртээд байгаа ажээ. Тодруулбал, найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40 мянган швейцарь франкийн тэтгэлэгт шагнал хүртсэн байна. Мөн найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагнал хүртжээ. Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор 2021 онд Нидерландын Роттердам хотноо болох “Rotterdam Lab 2021” таван өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрх авсан байна.

   “Локарно 2020” кино наадам энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Б.ЖАРГАЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.