Ангилал: Нийгэм

Харвардын их сургуулийн Азийн манлайллын төвөөс жил бүр зургаан орон шалгаруулан авч “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил шилдэг зургаан орны тоонд Монгол улс тусгай шалгаруулалтын дагуу багтаж, “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ.

Европын телевизүүдийн дунд зохиодог “Евровидение” уралдааны ялагч болж “Болор микрофон” хүртсэн австрийн дуучин, сахалтай бүсгүй Кончита Вурст хэмээн нэршсэн Томас Нойвирт Австрийн “Rolling Stone” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2015.VI.25 – 16.00-21.00 цагийн хооронд Бичил төслийн уралдаанд шалгарсан уран бүтээлчдийн олон нийтэд зориулсан “public art” нээлттэй үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Уран зураг сонирхдог хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТҮМНИЙ НЭГ Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл…

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/22 тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд соёл урлаг, аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар ажиллаж байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын соёлыг сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах зорилгоор “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн тэмцээнийг 2015 оны 6-р сарын 26-ны өдрийн 19:00 цагаас Чингисийн талбай дээр зохион байгуулахаар ажиллаж байна.

06 сарын 26-нд болох үзвэрүүд

Центро найт клубт – 20:00 цагт Киви хамлагийн “Тайм офф” нэртэй тоглол

Нортланд факшин хаус – “Махан овоо” метал рок тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

“Vogue” сэтгүүлийн долоон сарын дугаарын нүүрийг модел жүжигчин Кара Делевинь чимлээ.

Энэ дугаарт тэрээр өөрийн хүүхэд насны амьдрал болон хайрын тухай үнэнээ дэлгэсэн байна.

Одоогоор Британийн гоо сайхан бүсгүй маань дуучин Энни Кларктай хосууд болоод байгаа. Тэрээр хэлэхдээ “Найз бүсгүй Энни Кларк минь миний амьдралын том хэсэг байж түүнтэй хамт байх өдрүүд намайг жаргалтай болгож байна” гэжээ.

Мөнгөн эдлэл борлуулагчид луйвар хийж иргэдийг хохироох нь нэмэгдсэн байна. Энэ байдал иргэдийн өргөнөөр хэрэглэдэг мөнгөн аяганы грамм хэмжээ чанар байдлаар нь илэрч байгааг сорцын хяналтын газраас мэдэгдлээ. Монголчуудын сар шинийн баяраас эхлээд хурим найр хүндэтгэлийн арга хэмжээн дээр чухал хэрэглээ болдог байсан мөнгөн аяга нэг сарын насгүй болж халуун цай хиймэгц эдвэрч муудаж байгаа тухай гомдолыг иргэд ихээр ирүүлэх болжээ. Мөнгөн аяга бол монголчуудын эрт дээр үеэс уламжлал хадаглаж ирсэн зүйлийн нэг.