Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ
Оддын амьдрал

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

Урлаг Урлаг16/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын нэрт дуучин Алла Пугачева өчигдөр 77 насны төрсөн өдрөө Кипр улсын Лимассол хотод гэр бүлийнхнийхээ хамт цомхон хүрээнд тэмдэглэлээ.

Түүний төрсөн өдрийн баярт зориулан тухайн орон нутгийн нэгэн үйлчилгээний газрыг бусад зочдод бүрэн хаасан бөгөөд энэхүү онцгой арга хэмжээний дундаж төлбөр 200-250 мянган рубль болсоныг эх сурвалжууд мэдээллээ.

Баярын өдрийн өмнөхөн Оросын хөгжмийн продюсер Сергей Дворцов дуучныг Москвад эргэн ирнэ гэх цуурхлыг тараасан юм. Тэрбээр Пугачеваг концертын үйл ажиллагаа болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдвэрлэхээр ирнэ гэж мэдэгдсэн бөгөөд үүнд Москва хотын Арбат дүүрэгт байрлах 5 сая ам.доллар буюу ойролцоогоор 391.2 сая рублийн үнэлгээтэй таван өрөө байраа зарах тухай асуудал багтсан гэж тайлбарлажээ. Гэвч дуучны концертын захирал, албан ёсны төлөөлөгч Елена Чупракова эдгээр мэдээллийг эрс үгүйсгэж, Орост очих ямар ч төлөвлөгөө байхгүй болохыг хатуу мэдэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн жил бүрийн дөрөвдүгээр сард Москва хотноо дуучны төрсөн өдөрт зориулан зохион байгуулагддаг “Пугачевагийн хавар” шүтэн бишрэгчдийн наадам энэ жил цуцлагдлаа. Арга хэмжээний продюсер Андрей Краснобаев уг шийдвэрийг олон нийтийн идэвхтнүүдийн хүчтэй шахалттай холбон тайлбарласан байна. Ялангуяа Аюулгүй байдал, авлигатай тэмцэх холбооны төслийн тэргүүн Виталий Бородины зүгээс ирсэн шаардлага уг наадмыг цуцлахад гол нөлөө үзүүлжээ.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг эх орондоо буцаж ирж магадгүй гэх таамаглал хүчтэй тархсан ч албан ёсны төлөөлөгчид үүнийг няцааснаар бүх эргэлзээг эцэслэв. Ийнхүү Оросын поп хөгжмийн домогт дуучин олон нийтийн анхаарлаас хол, Кипр арал дээр зөвхөн ойрын хүмүүсийнхээ хүрээлэлд 77 насны ойгоо нам гүмхэн өнгөрүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.