Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан
Театр

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

Урлаг Урлаг16/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг өдөр бүр үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү жүжгийн продюсероор Б.Одончимэг, ерөнхий найруулагчаар Екатерина Шихова ажиллажээ. Жүжгийн дүрүүдэд жүжигчин Б.Одончимэг, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, жүжигчин Ж.Амарзаяа, Т.Энэрэл, Т.Дашсурмаа, “Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар, “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Baynaa буюу С.Баянмөнх нар тоглож байна.

Тус уран бүтээлийг үзэх ТАВАН шалтгааныг хүргэе.

1. “Таван үдэш” жүжиг Английн “Broadway” театрт тоглогдож байсан:

“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нь Александр Володины “Таван үдэш” жүжгээс сэдэвлэн бүтээгдсэн юм. “Таван үдэш” жүжиг нь 2025 онд “Broadway” театрт тоглогдож байсан бөгөөд Александр Володины хамгийн алдартай зохиол юм. “Таван үдэш” зохиол нь өнөөг хүртэл дэлхийн маш олон тайзнаа тоглогдсоор байгаа бөгөөд кино хэлбэрээр ч гарж байсан удаатай.

2. “Таван үдэш” жүжгийн зохиолыг зохиолч өөрийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн:

Зарим судлаачид зохиолчийг “Таван үдэш” жүжгийн Ильиний дүрээр дамжуулан өөрийн амьдралын үзэл бодол, сэтгэл гутрал ганцаардал, өөрийн хүрч чадаагүй хүсэл харуусал болон хайрын талаарх мэдрэмжээ хуваалцсан гэж хэлэлцдэг.

3. “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүн:

Жүжигчдийн бүрэлдэхүүнд “Донна” фильмийн үүсгэн байгуулагч Б.Одончимэг, “X-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, “Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар, “Blackbox” театрын жүжигчин Ж.Амарзаяа, жүжигчин Т.Энэрэл, “Gangbay” хамтлагийн дуучин, жүжигчин С.Баянмөнх болон жүжигчин Т.Дашсурмаа нар нь ажиллаж байгаа юм.

4.“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн найруулагчаар Екатерина Шихова хэмээх орос найруулагч ажиллажээ. Екатерина Шихова нь Санкт-Петербург хотын Театрын академийг 2023 онд төгссөн, шинэ үеийн авьяаслаг залуу найруулагч бөгөөд 30 гаруй тайзны бүтээлийг найруулан туурвисан туршлагатай, үзэсгэлэнтэй, залуу уран бүтээлч юм.

5. “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн үзсэнээр хүн бүр өөрийгөө олж харах болно:

Хүлээсэн үү?

Алдсан уу?

Хайрынхаа төлөө үйлдэл хийсэн үү? эсвэл дахин эхлэх үү гэдэг асуултууд танд тулгарна. Та энэхүү жүжгийн үзээд өнгөрсөндөө өөр рүүгээ өнгийх болно.

Өнгөрснөө хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл дахин алдах уу?

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Театр Урлаг

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026
Дуу хөгжим Урлаг

Орон нутгийн аялал жуулчлалд “АРА фестиваль” шинэ жишиг тогтоож байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.