Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Сонгодог урлагийн үдэш болно
Уртын дуу

Сонгодог урлагийн үдэш болно

Урлаг Урлаг02/07/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c21a65af4a46d2be67825b2e41321eb21431759752015-07-02-10-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Image_1“НАЙРСАГ УЛААНБААТАР” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт болох гэж байна. Саунд оф Монголиа компанийн санаачлагаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна.

Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулсан.

Харин энэ жилийн 7-р сарын 4-нд 21.00 цагаас “BEST OF CLASSICS- OPEN AIR” цогц хөтөлбөрийг Улсын их баяр наадамд зориулан үзэгчиддээ бэлэг болгон барьж байгаа юм.
Тэр үдэш Чингисийн талбайд 2000-3000 суудал сонгодог үдшийн эздээ хүлээж байх болно. Налгар зуны намуухан орой, сэтгэлийн хөгийг хөндсөн шинэлэг мэдрэмжийг хамтдаа мэдэрцгээе

Poster
BEST OF CLASSICS OPEN AIR  ХӨТӨЛБӨР

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

  1. 1. Франц вон Зупе “Алдарт морьтон” дуурийн удиртгал  – УДБЭТеатрын симфони  найрал

хөгжим, Удирдаач УДБЭТеатрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

  1. 2. Ж.Верди “Аида” дуурийн Хүндэтгэлийн марш  – УДБЭТеатрын найрал дуучид, симфони найрал хөгжим
  1. 3. Л.Минкус “Пахита” балетын Төгсгөл –  УДБЭТеатрын балетын гоцлооч МУ ГЖ Ч.Ганчимэг, СТА

О.Ганцоож, балетын жүжигчид

4. Кардилльо“Ачлалгүй зүрх”  –   УДБЭТеатрын гоцлол дуучин  Б.Гомбо-Очир

  1. 5. Л.Ардити“Үнсэлт”             –      УДБЭТеатрын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа
  1. 6. П.И.Чайковский “Хунт нуур” балетын Адажио  – УДБЭТеатрын балетын гоцлооч  МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, эмэгтэй бүжигчид, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх.
  1. 7. Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари –   УДБЭТеатрын гоцлол  дуучин СТА О.Хүрэлбаатар
  1. 8. Ш.Гуно “Вальпургийн шөнө”  –  УДБЭТеатрын балетын гоцлооч  О.Анужин, Б.Төгөлдөр, эрэгтэй   бүжигчид
  1. 9. Э.Монте “Чардаш” –  УДБЭТеатрын гоцлол хөгжимчин МУУГЗ Ц.Мөнхболд хийл хөгжмөөр гоцлон симфони найрал хөгжим хөгжимдөнө, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
  1. 10. Ж.Пуччини “Богема”дуурийн Мюзеттагийн ари  – УДБЭТеатрын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэг
  1. 11. П.И.Чайковский “Цөмөөхэй” балетын Па-де-де  –  УДБЭТеатрын балетын гоцлооч  МУГЖ Г.Цолмон, гоцлол бүжигчин Б.Пүрэв-Очир, эрэгтэй бүжигчид
  1. 12. Ж.Верди “Симон Боканегра” дуурийн Фиескогийн ари  –  УДБЭТеатрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ
  1. 13. Ж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал  –  УДБЭТеатрын симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
  1. 14. А.Адан “Жизель” балетын Сүнсний бүжиг –  УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Баасансүрэн, СТА  Б.Энхтуул,  М.Мөнхтуяа, эмэгтэй бүжигчид
  1. 15. И.Штраус “Хаврын урь”  –  УДБЭТеатрын гоцлол дуучин    МУГЖ С.Мөнгөнцэцэг
  1. 16. М.Глинка “Руслан Людмила” дуурийн удиртгал  –  УДБЭТеатрын симфони найрал хөгжим, Удирдаач  МУУГЗ  Ж.Бүрэнбэх
  1. 17. А.Бородин “Игорь Ван” дуурийн Хивчакуудын бүжиг  –  УДБЭТеатрын балетын жүжигчид, найрал дуучид, балетын гоцлоочид, Ж.Ханбулнай, СТА А.Өлзий-Орших, СТА М.Од, СТА Э.Эрдэнэжаргал, Т.Хан-Очир, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
  1. 18. Агустин Лара “Ла Гранада”  –  УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Батжаргал
  1. 19. Ж.Верди “Трубадур” дуурийн Азученагийн ари  –  УДБЭТеатрын гоцлол дуучин  СТА М.Дариймаа
  1. 20. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран па  –  УДБЭТеатрын балетын гоцлооч,  СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших, балетын жүжигчид
  1. 21. Ж.Верди “Травиата” дуурийн Виолеттагийн ари –  УДБЭТеатрын гоцлол дуучин  МУГЖ Ө.Уянга
  1. 22. Ж.Оффенбах “Баркаролле” УДБЭТеатрын гоцлол дуучин –  МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА М.Дариймаа, найрал дуучид
  1. 23. Ж.Бизе “Кармен” дуурийн IV үзэгдлийн Найрал дуу  –  УДБЭТеатрын найрал дуучид
  1. 24. Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари –  УДБЭТеатрын гоцлол дуучин  МУГЖ Ө.Уянга, СТА Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
  1. 25. Ж.Верди “Риголетто” дуурийн Герцогийн дуу  – УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
  1. 26. Ж.Верди “Риголетто” дуурийн Риголеттогийн ари  – УДБЭТеатрын гоцлол дуучин  МУГЖ Э.Амартүвшин
  1. 27. Ж.Верди “Трубадур” дуурийн Ди Луна, Леонора нарын хоршил –  Гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг
  1. 28. Ж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари  – Гоцлол дуучин Б.Гомбо-Очир,  Б.Батжаргал, МУГЖ С.Мөнгөнцэцэг Ө.Уянга, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Ш.Наранчимэг,  найрал дуучид, симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

 

Концертын ерөнхий найруулагч СТА Е.Сарантуяа

Ерөнхий Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

Ерөнхий балетмейстр СТА Д.Дашлхагва

Ерөнхий хормейстр СТА Н.Дашбямба

Ерөнхий зураач СТА Г.Ганбаатар

Туслах найруулагч Б.Цэрэндаваа 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.