Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа
Кино

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

Урлаг Урлаг16/04/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” киноны нээлтийг маш олон хүмүүс догдлон хүлээж байсан. Киноны талаар кино студийнхэн фэнүүдэд бага багаар хинт өгч байсан бол фэнүүд ч тэрхүү хинт бүрийг нь урамтай хүлээж авч байсан өдрүүд саяхан.

Гэтэл энэ бүх удаан хугацааны төлөвлөгөө 2026 оны дөрөвдүгээр сард бүхэлдээ нурж унасан буюу кино нээлтээ хийхээс хэдэн сарын өмнө цахим орчинд хууль бусаар цацагдсанаар дуусгавар болсон байна. Кино цахим сүлжээнд тавигдсанаас хойш хэдхэн цагийн дараа зөвхөн киноны жижиг хэсгүүд ч биш кино бүхэлдээ хаа сайгүй, янз бүрийн платформуудад постлогдож эхэлжээ.

Яг юу болсон бэ?

Аватар киноны задарсан байдал маш ноцтой гэдгийг ойлгохын тулд бид үүнийг зүгээр хэдэн жижиг хэсгүүд биш байсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэхүү нөхцөл байдал нь өнөөгийн дижитал эрин үед студиуд томоохон төслүүдээ хамгаалах хамгаалалт маш муу байгаа сул талыг илчилж байгаа юм. “Men’s Journal”-ийн мэдээлснээр, хүмүүсийн Аватарын бүтэн хувилбар гэж үзээд байгаа тэрхүү бичлэг нь яг бүтэн хувилбар нь биш зүгээр л киноны гол үйл явдлуудыг нэгтгэсэн байсан мэт харагдсан гэсэн бөгөөд алдагдалтыг системийн алдаатай холбож тайлбарласан байна.

“GamesRadar”-ын хувьд кино алдагдсан шалтгааныг маш олон өнцгөөр харахыг хичээжээ. Тэдний дэвшүүлсэн боломжит хувилбаруудаас дурдвал, студыг хакердсан байж болно, пост-продакшны үе шатанд алдаа гарсан байх, эсвэл түгээлтийн процесс сул байсан байж магадгүй хэмээн үзсэн байна. Тэр ч байтугай “Nickelodeon” бүх киног санамсаргүйгээр нэг хэрэглэгчид имэйлээр явуулчихсан гэсэн хачин цуурхал хүртэл гарсан ч үнэндээ энэ таамаг үнэн байх нь юу л бол.

Энэ мэдээлэл алдагдсан явдал нь “Nickelodeon” болон “Paramount” хоёрын хувьд маш эмзэг үед тохиолдсон. Компаниуд нь сүүлийн хэдэн сарын турш зарим нэг ажилчдаа халж, удирдлагатаа өөрчлөлт оруулан, дотооддоо маргаантай байгаа. Яг эдгээр асуудлууд дээр нэмээд ийнхүү Аватар киноны алдагдалт  зэрэг асуудлууд аль хэдийн эмх замбараагүй байсан нөхцөл байдлыг бүр ч төвөгтэй болгожээ.

Одоогийн байдлаар “Nickelodeon” болон “Paramount”-ийн зүгээс энэ зөрчил яг яаж болсон, хэр их хохирол учирсан талаар ямар ч тайлбар өгөөгүй, чимээгүй хэвээр байна. Киноны хэсгүүдийг DMCA-ийн дагуу хурдан устгуулж, томоохон платформууд ч алдагдсан контентыг идэвхтэй цэвэрлэж эхэлсэн. Гэсэн ч нэгэнт задарсан бичлэгийг бүрэн хянахад маш хүндрэлтэй байгааг одоо ч интернэт дээр байх бичлэгүүдээс харж болно.

Киноны тухай

“Сүүлчийн агаарын шидтэн Аватар Аанги” нь “Сүүлчийн агаарын шидтэн Аанги”-ийн үргэлжлэл бөгөөд Аанги болон түүний найзуудын өсөж том болсон, хориод насны үеийг харуулдаг. Мөн энэ нь Аватарын хамгийн эхний цуврал болон Аватар Коррагийн хоорондын хугацааг холбож өгөхөөрөө онцлогтой.

Төлөвлөгөөгөөр энэ кино нь Аватар ертөнцийг илүү өргөжүүлэх шинэ гурвалсан киноны эхлэл байх ёстой байсан. Киноны найруулагчаар Лорен Монтгомери ажиллаж байгаа бөгөөд шинэ дуу оруулагчдын бүрэлдэхүүнд Эрик Нам (Аанг), Стивэен Ен (Зуко), мөн Дэйв Ботиста нар оржээ. Ийнхүү дуу оруулагч жүжигчдийг дахин сонгосон нь бодлоготой шийдвэр бөгөөд тэднийг анхны соёлын гаралтай нь илүү нийцүүлэхийг зорьсон байна.

Дүрслэлийн хувьд кино нь сонгодог 2D дүрийн анимейшнийг 3D орчинтой хослуулсан сонирхолтой шинэ арга туршиж байгаа. Ингэснээр анхны цувралын уур амьсгалыг хадгалах боловч илүү орчин үеийн өнгө төрх нэмэх юм. Киног анх кино театруудад гаргах төлөвлөгөөтэй байсан ч олон удаагийн саатал, үйлдвэрлэлийн хүндрэлээс болж эцэст нь “Paramount+” дээр гаргахаар болсон бөгөөд шинэ нээлтийн огноог 2026 оны аравдугаар сарын 9-нд гэж товлосон байна.

Киног кино театр биш харин стриминг рүү шилжүүлсэн нь аль хэдийн фэнүүдийн дунд шуугиан тариад байсан. Гэтэл энэ маргаантай байдал дээр алдагдсан бичлэгийн хэрэг нэмэгдсэнээр хүмүүс Аватарын ирээдүй ямар байх вэ, кино нээлтээ хийх үед фенүүдийн хүлээлт, сонирхол дахин сэргэж чадах уу гэдэгт эргэлзэж эхэлж байна.

Эх сурвалж: Yolo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

17/04/2026
Кино Урлаг

Лана Дель Рей Жеймс Бондын шинэ тоглоомын дууг дууллаа

17/04/2026
Кино Урлаг

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

17/04/2026

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.