Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гурван үеийн уран бүтээлчид “Act one” сургалтын төвийг нээлээ
Театр

Гурван үеийн уран бүтээлчид “Act one” сургалтын төвийг нээлээ

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчний ур чадварт суурилсан хүүхэд, өсвөр үе, залуучуудын бие, сэтгэл, оюун ухааны чөлөөт хөгжлийг дэмжих зорилготой “Act One” сургалтын төв албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг төвийн сургалтын хөтөлбөр нь суурь сургалтаас ахисан шат хүртэл шаталсан бүтэцтэй явах бөгөөд дотоод мэдрэмж, үнэн тоглолт, үзэгдэл задлан шинжилгээ, камерын өмнөх жүжиглэлт, дуу хоолой, хэл яриа, биеийн хөдөлгөөн, мэдрэмж, чөлөөт сэтгэлгээ зэрэг жүжигчний үндсэн ур чадваруудыг системтэйгээр эзэмшүүлэхээс гадна бүжиг, моделийн сургалт, тайзны ур чадвар, сонгон шалгаруулалтад хэрхэн бэлдэх, гоо зүй, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон төрлийн сургалттай юм байна.

Тус сургалтын төвд кино, театрын салбарт идэвхтэй ажиллаж буй мэргэжлийн уран бүтээлчид буюу гурван үеийн жүжигчид болох Гавьяат жүжигчин Ё.Цог, жүжигчин, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Х.Баярмаа, Х.Сумъяадорж нар багшлах юм байна.

Тэд онол, практикийг хослуулсан бодит туршлага дээр суурилсан сургалтыг удирдан явуулах аж. “Act One Theater & Film Academy” нь зөвхөн жүжигчин бэлтгэхээс гадна өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг хувь хүнийг төлөвшүүлэхийг зорьж буй бөгөөд хүүхэд, сонирхогч гээд хүн бүрд нээлттэй юм байна.

Сургалтын төв Улаанбаатар хот дахь “Gem Castle” барилгын 13 давхарт байрлаж байгаа бөгөөд бүртгэл эхэлсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг толилууллаа

20/08/2026
Театр Урлаг

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

20/08/2026
Театр Урлаг

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.