Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголын шашин соёлын 700 гаруй ховор өвийг дэлгэж байна
Үзэсгэлэн

Монголын шашин соёлын 700 гаруй ховор өвийг дэлгэж байна

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн баасан гарагт нээлээ.

Өнгөрсөн хугацаанд 70 шахам жил шашин соёлыг үгүйсгэж ирсний дараа монголчуудын оюун санааны нэг хэсэг болж байсан бурхны шашны соёлын эд зүйлс нэн ховордох болсон үеэс цуглуулж ирснээ тус үзэсгэлэнд дэлгэж буйгаа Ц.Батсайхан онцолж байв.

Үүнд, монголын шашин соёлын холбогдолтой шүтээн уран зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг, бурхны уран баримал зэрэг 700 гаруй ховор сонин үзмэр багтжээ.

Нээлтийн үеэр судлаач, цуглуулагч Ц.Батсайхан ярихдаа, “Монголд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үе, XIII зуун, XVII зуун багтдаг. Харин XX зуунд тодорхой хугацаанд тасалдсан бөгөөд 2000 оноос хойш дахин сэргэж, дөрөв дэх удаагаа дэлгэрч байна гэж хэлж болно. Тэрхүү 70 гаруй жилийн хугацаанд шашин хэлмэгдэж, лам нар хавчигдан, сүм хийд, эд өлгийн зүйлс устаж үгүй болсон. Монголын шарын шашин ард түмний дунд өргөн дэлгэрч, тухайн цаг үеийн сэхээтэн, эрдэмтэн, бичгийн хүмүүсийн ихэнх нь лам нар байв. Тэд гүн сүсэг бишрэлийг эрхэмлэн, уран бүтээлээ туурвиж байжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь ард түмний гараар дамжин хадгалагдаж, зарим нь авдрын ёроолоос гарч ирсэн эд өлгийн зүйлс юм. Би энэ чиглэлийн мэргэжлийн судлаач биш, харин сонирхлоороо судалж ирсэн. Монголын соёлын чиглэлээр 30 орчим ном бүтээсэн. Цаашид дахин ном гаргах төлөвлөгөөтэй байна” хэмээн онцолж байв.

Мөн тэрбээр 30 гаруй жил монгол орны түүх соёлыг сонирхон түүх угсаатны зүйн холбогдолтой эд зүйлс цуглуулах, судлах, судалгааны үр дүнгээрээ ном хэвлэх, үзэсгэлэн бэлтгэж олон нийтэд дэлгэн үзүүлэх, улс орон нутгийн болон хувийн музейнүүдэд үзмэр өгч иржээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.