Ангилал: Нийгэм

Хан-Уул дүүрэгт, АПУ ХК-н зүүн талд буюу бидний сайн мэдэх Богд Хааны музейн баруун хойд талд байрлах “Интермед” эмнэлэг нь 05-р сарын 07-нд болох нэг жилийн ойгоо угтан “Эрүүл ирээдүйн төлөө” гурван сарын аянг зарлажээ. Энэхүү аяны хүрээнд нийгэмд хандсан сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас хүүхдийн ном, тоглоом, хувцас цуглуулж Хан-Уул дүүргийнхээ эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хандивлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг шинжилгээ хийх, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран “Дусал Цус Амьдрал Бэлэглэнэ” уриатай цусаа хандивлах сайн дурын аян өрнүүлэх, мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжих зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.

Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.

Олны танил алдартай хүмүүсийн тухай сайнтай саартай цөөнгүй мэдээлэл цаг минут тутмын онцлох нийтлэл болж байдаг. Тэгвэл тэдгээрээс хов живийн биш харин ч эсрэгээрээ хэний ч сэтгэлийг хөдөлгөм гайхалтай баримтуудаас хүргэе.

Тавдугаар сарын 9-10-ны бямба, ням гарагт 200 приусын цуваа нийслэлээс дорнын говь дахь Энерийн төвийг зорих гэж байна. Тэд Хамрын хийдийн ойролцоо 2000 ширхэг буйлс буюу монгол сакурагийн төгөл байгуулахаар ийнхүү нэгдэж байна.

Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээн өнгөрсөн 5.1-нд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг арга хэмжээг МБСХ, Бүжгийн спортын Мүүн клубээс 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж, Сөүл хотын дарга Пак Вон Сун тэргүүтэй албаныхантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд харилцаагаа улам бэхжүүлэн өргөжүүлэх хэлэлцээрүүдийг хийсэн юм.

Өнгөрсөн пүрэв гарагт Миамид болсон Латин Хөгжмийн Биллборд Шагнал гардуулах ёслол дээр бүх л хүмүүсийн нүд Женнифер Лопэз дээр бүхэл оройн турш байсан гэвэл хэлсдэхгүй аж. Дөчин таван настай дуучин маань цагаан торон хувцсаар дагнан хувцасласан нь тун чиг зохижээ.