Ангилал: Нийгэм

Тайз дэлгэцийн зураач, “Make up” стилист Л.Цэрэндулам нэгэн өвөрмөц шоуг зохион байгуулж байгаа юм. Тус шоу Mongolian Art show” нэртэйгээр энэ сарын 9-ны үдэш Marque-27 night club-д зохион байгуулагдах гэж байна. Тус шоу “Body art”, “Make up”, “Мodern and Art” үзүүлбэр, “Songs and dance” үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.

Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Хар Сувдны Нууц” өчигдөр тайлагдлаа. Тус киноны нээлт Өргөө 16:30 цагт, Тэнгис 20:30 цагт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Киноны зураг авалтыг хамгийн эхэнд онцлох хэрэгтэй байх. Вьетнам улсад киноны ихэнхи үйл явдал өрнөдөг бөгөөд байгальд зураг авалтаа хийсэн нь киноны өнгийг илүүтэй тодотгож өгчээ. Мөн зохиолын хувьд авууштай болж чадсан нь үзэгч, зочдод ихэд таалагдав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэгш ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний хүрээнд Е.Перголези “Ливиетта, Траколла хоёр” Италийн орчин үеийн дуурийг Итали улсад суугаа Монгол улсын Элчин Сайдын Яам, Кучинелли сан, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран 2015 оны 05-р сарын 01-ны өдөр 19 цагт, 02-ны өдөр 17 цагт тоглох гэж байна.

Суут хөгжмийн зохиолч П. И. Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойн тоглолт Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй Монголын ард түмэн танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил дотно, сайн мэдэх бүтээлүүд нь болжээ.