Ангилал: Нийгэм

Францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан Чонон сүлд кино энэ сарын 16-24-ны өдөр болсон Бээжингийн Олон улсын кино наадмаас “шилдэг найруулагч” , “шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртлээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш шуугиан тарьж ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэ кино Оскарт өрсөлдөх бүхий л болзолоо хангаад байгаа гэнэ.

Монгол Улсын Филармони энэ оны нэгдүгээр улиралд Монгол уран бүтээл зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл хоёрдугаар улирлын тоглолтоо “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоороо эхлүүлж “Novel melody”, “Франц хөгжмийн үдэш” зэрэг тоглолтоо тавьсан юм.

Өнөөдөр Улсын филармоний тайзнаа нэгэн гайхалтай бүтээл тавигдах гэж байна. Дэлхийн бүжигчдийн өдөрт зориулан тоглогдож байгаа Jazz болон Modern бүжгийн уг тоглолтын Ерөнхий найруулагчаар УГЗ С.Сүхбаатар, бүжиг дэглээчээр УДБЭТ-ын ерөнхий бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү, МУСТА С.Цэцгээ, Д.Энхбаатар нар дэглэжээ.

Интернэтийн хөгжилд суурилсан фэйсбүүк, твиттер зэрэг сошиал медиаг дагалдан хүн бүр мэдээлэгч болж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа элдэв үйл явдлыг иргэд гар утсаараа дамжуулан бусдад түгээх боломж бодитой бүрдлээ.

Гадны улс орнуудад ажиллаж, амьдарч, сурч байсан монгол залуусын Репат холбооноос 2015 оны 4 дүгээр сар 22-ны өдөр “Ажлын байрны нээлттэй уулзалт”-ыг маш өргөн цар хүрээнд амжилттай зохион байгууллаа.