Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв
Музей

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

Урлаг Урлаг24/03/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн энэ сарын 19-нд нээлтээ хийжээ.

Энэхүү үзэсгэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан үйл ажиллагааны хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн анхны албан ёсны үзэсгэлэн гэдгийг “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.

Тус үзэсгэлэнг нээж, Кремлийн музейн ерөнхий захирал Елина Гагарин хэлсэн үгэндээ, “Чингис хаан түүний удмынхан ба Орос орны түүхэн харилцаа, тэдгээрийн олон талт түүхийн агуулгыг шингээсэн тус үзэсгэлэн ОХУ-ын томоохон музей, номын сан, хувь цуглуулагчдад хадгалж буй хосгүй үнэт ховор 150 гаруй дурсгалаас бүрдсэн” гэв.

Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ,Чингис хаан түүний угсааны эзэнт гүрэн Евразийн уудам тал нутагт өөрийн ертөнц, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог буй болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхийн олон түүхч, эрдэмтэн нэгэнтээ зөвшөөрч байна. Тэд өрнө дорнын олон улс оронд эрхшээлээ тогтоохдоо байлдан дагуулагч бус өөрийн өв, өндөр статус, нөлөөг өргөн хүрээнд буй болгож чадахдаа тэдгээр улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, амьдралын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгал, бичгийн эх сурвалж илтгэн харуулна. Байлдан дагуулалд сүйтгэл, түйвээн, эрх мэдлийн тогтолцоо үйлчлэх нь тухайн цаг үеийн дэлхийн дэг журам гэж ойлгогддог. Чингис хаан, түүний угсааныхны үлдээсэн өв, нөлөө, их солилцоо дэлхийн олон оронд ул мөр болон үлдэж тэдгээр улс орны дараа дараагийн хувь заяанд нөлөө үзүүлсэн. Москвагийн Кремлийн музейнүүд Оросын Соёлын яамны дэмжлэгтэй XV-XVII зууны Оросын хаант улсын Чингис хааны үр удмынханд зориулсан томоохон үзэсгэлэнг анх удаа танилцуулж байна. Энэ нь Оросын ард түмний түүх төдийгүй монголчуудын түүхийн судалгаанд ч нэн чухал, сонирхолтой, шинэ боломж нээж өгч буй юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж харилцааны цоо шинэ түүхийг тодруулах боломж олгож байна” гэдгийг тодотгов.

Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан, Оросын музей зэрэг оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэжээ. Мөн өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаа аж.

Тус үзэсгэлэн Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынханы Оросын түүхэн дэх үүрэг байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоо шинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.

Москвагийн Кремлийн музейд долоодугаар сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэх тус үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөр зэрэг цуврал ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Шидтэний дээд “Моголжибу”

24/03/2026
Музей Урлаг

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

23/03/2026
Музей Урлаг

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.