Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ
Археологи

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

Урлаг Урлаг23/03/2026Шинэчлэгдсэн:23/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын говь дахь Ухаа толгод хэмээх газраас нэг сантиметр орчим урттай, сайтар хадгалагдсан эртний хөхтөн амьтны чулуужсан араг ясыг палеонтологичид илрүүлжээ.

Уг олдвор бол Цэрдийн галавын хожуу үед хамаарах “бичил хөхтөн” (micro-mammals) хэмээн нэрлэдэг амьтдын хамгийн эртний төлөөллүүдийн нэг гэж үзэж байна.

Үлэмж биет үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн оршиж байсан эдгээр бяцхан амьтны гавлын яс болон үе мөчний бүтэц ийнхүү бүрнээрээ олдсон нь Мезозойн эриний биологийн олон янз байдлыг судлахад маш их ач холбогдолтойг судлаачид онцолжээ.

Америкийн Байгалийн түүхийн музейн мэдээлснээр, ердөө нэг сантиметр хэмжээтэй араг яс нь булчин, зөөлөн эдийн ул мөртэйгөө бүрэн хадгалагдаж үлдсэн нь Цэрдийн галавын хожуу үеийн олдворуудын хувьд нэн ховор тохиолдол аж.

Энэхүү өвөрмөц амьтан нь сохор номинтой төстэй бөгөөд Велоцираптор үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан Мезозойн эриний шавьж идэштэн “иш хөхтөн” (stem-mammal) хэмээн ангилсан байна.

Хүчтэй элсэн шуурганы үеэр нарийн ширхэгтэй, хуурай элсэнд тэр даруй дарагдсан нь уг амьтны үлдэгдэл ийнхүү бүрэн бүтэн хадгалагдах гол нөхцөл болжээ. Энэхүү олдвор нь эрс тэс уур амьсгалтай говь цөлийн нөхцөлд амьд организмууд хэрхэн дасан зохицож байсныг нотлох чухал баримт болж байна.

Одоо судлаачид өндөр нарийвчлалтай “Micro-CT” скайнерийн тусламжтайгаар чулуулгийг нэвт харж, нэг сантиметр урттай араг ясны дижитал 3D загварыг гарган нарийвчилсан судалгааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026
Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.