Ангилал: Нийгэм

“Контемпорэри урлагийн тухай” 10 цуврал лекцийг Их Британи улсын Лийдс Метрополитаний Их Сургуулийг Орчин Үеийн Урлагийн бүтээлийн Магистр болон Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, куратор, ВАНЖИЛ Урлагийн төвийн захирал Др.Ц.Цэндпүрэв уншина.

Энэ сарын 18-ны өдөр суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг тоглох гэж байна. Олон улсын театрын өдрийн тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дөрвөн бүлэг долоон үзэгдэл бүхий дуурийг театрынхан тоглох юм. Удирдаачаар Жиндон Кэй ажиллах гэнэ. Хэдийнэ манай үзэгчдийн танил болсон Америк удирдаач энэ сарын 21-нд Монголд ирсэн бөгөөд тоглолтынхоо бэлтгэлийг 100 хувь хангаад байгаа гэнэ.

“Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн кино ирэх тавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарласан. Хэдхэн хоногийн өмнө уг киноны албаны ёсны трэйлэр цацагдсан. Тэгвэл энэ удаад албаны ёсны постeр дэлгэгдлээ.

Монгол Улсын Филармони энэ оны I улиралд МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад II улирлыг “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоор эхэлж байна. Тус тоглолтонд тухайн киноны хөгжим нь Оскарын шагнал хүртсэн бүтээлүүдийг сорчлон тоглох юм

Гадаад их, дээд сургуулийг төгсөгчдийг ажлын байрны чөлөөт уулзалтанд урьж байна. Тодруулбал, “Гадаадад Тѳгсѳгч Монгол Манлайлагч Залуусын Холбоо” ТББ (цаашид “Рeпат Холбоо”) -ноос уламжлал болгон зохион байгуулдаг чѳлѳѳт уулзалт энэ сарын 22-ны өдөр 19 цагаас Лайт Хаүс ресторан (UBH Center, Light house)-д болно.

Малчин түмэн, эрдэнэт таван хошуу мал сүргээ магтан дуулж, сэтгэлийн дэм өгч, байгалийн хатуу ширүүн, хосгүй үзэсгэлэн дунд өрнөдөг, малчин түмний амаргүй хөдөлмөр зүтгэл, нүүдэлчдийн уламжлалыг олон нийтэд сурталчилан таниулж, тэдний байгаль хамгаалах баялаг уламжлалыг иргэд, залуу малчдад сурталчлан өвлүүлж хойч үедээ Монгол бахархалыг бий болгох зорилготой “Таван эрдэнийн эх орон” төслийг санаачлагч дуучин Чантуугийн Алтантүлхүүр анхны уран бүтээлийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх 6-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хунт нуур балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28 ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглогдож байсан.