Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав
Нийгэм

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

Урлаг Урлаг13/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Баяр хөөртэй хаврын баяр-Хятад хоолны амт” Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөгийг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд  өчигдөр /2026.03.12/ зохион байгууллаа.

Монгол, Хятад орны хоолны соёлын харилцааны гүүрийг бий болгох зорилготой энэхүү өдөрлөгт  “Хятад луу” ресторан, “Ланжоу үхрийн махан гоймон”, “Марко Поло”, “Boiling pots”, “Наранбулаг буудал”,  “Asia hot pot” , “Санфү”, “Сычуань” зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг ресторан оролцов.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи, “Хятад хоолны соёл нь эртний арвин түүхтэй бөгөөд таван амтны зохицол, өнгө, үнэр,  амт, үзэмжийг эрхэмлэдэг. Энэ нь хятад хүний амьдралын ухаан, хүмүүнлэг сэтгэлийн илэрхийлэл төдийгүй хятадын соёлын хамгийн амьд, амьдралд ойр өв тээгч нь юм” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Хятад, Монгол хоёр орон газарзүйн хувьд ойр, хүмүүнлэгийн харилцаа нягт, хоолны соёлын солилцоо нь урт удаан түүхтэй, үр өгөөжтэй байсаар ирсэн. Олон жилийн турш хоёр орны хоолны соёл харилцан суралцаж, бие биеэ баяжуулсаар ирсэн нь ард түмнүүдийн нөхөрлөлийн чухал хэлхээ холбоо болж байна. Энэ жил Монгол Улсын хөгжлийн шинэ таван жилийн төлөвлөгөө эхэлж буй чухал жил. Хоёр улс орчин үеийн хөгжлийн зураглал дор мөр зэрэгцэн урагшилж байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв цаашид хоёр орны ард түмний хамтын хөгжил, цэцэглэлтийн замд соёлын хамтын ажиллагааны гүүр болон ажиллахад үргэлж бэлэн байх болно” гэв.

Монгол дахь хятад  ресторан нь тал нутагт хятадын уламжлалт амтыг авчирч, Хятад-Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны чухал цонх болж, монголын аялал жуулчлалын салбарын хөгжил болон иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа аж.

Тус үйл ажиллагаанд зориулан хятадын хоолны амталгаа, хаврын баярын соёлын өдөрлөг, хятад тогоочийн ур чадварын үзүүлбэр, хаврын баярын хятад хэлний булан зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.