Хэдхэн хоногийн дараа дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр тохионо. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүд зохиогддог.
Ангилал: Нийгэм
Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор сонгодог урлагийн бүтээл туурвих “Үнсгэлжин” хүүхдийн балетыг 2015 оны 4-р сарын 10-нд 14, 18 цагаас, 11-нд 14 цагаас тус тус Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.
АСА циркт 19:00 цагт “Дэлхийн цирк Монголд” тоглолт
СТӨ-нд 19:00 цагаас Супер ээж X түц продакшны цоо шинэ хошин шогийн тоглолт
МҮЭСТО-д 19:00 цагаас “Тэд эх орныхоо төлөө инээлгэсэн юм” маск хошин шог
1. Үзвэр үйлчилгээ, тоглолт: Супер ээж. Х түц продакшны хошин шогийн тоглолт. Хаана: СТӨ Хэзээ: 03 сарын 01-нээс өдөр бүр 19…
Итгэмээргүй хосууд /Фото/
Хэдхэн хоногийн дараа инээдмийн баяр болох гэж байгаа билээ. Энэ өдрийг хайртай дотны хүндээ болон найз нөхөдтэйгээ инээдээр цалгиулж өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон. Тэгвэл тус баярын өдөр үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар нэгэн томоохон арга хэмжээ болохоор товоо аль хэдийнээ зарлагдсан юм.
УДЭТ-ын уран бүтээлчид алдарт Софокл “Эдип хаан” сонгодог драмын жүжигийг энэ сарын 28, 29-ны өдөр 16:00 цагаас тайзнаа амьдруулахаар болжээ. Европын зарим оронд эрэгтэй хvvхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн vзэх нь бий. Үvний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос vvдэлтэй бөгөөд vvнээс vндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ.
Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв, түүхүүд ч төгсгөлгүй. Тийм л учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа “Төгсгөлгүй” танго балетийг багтааж, мөнхийн хайрын түүхийг энэ сарын 29-ны өдөр тайзнаа дахин амилуулах гэж байна.
Содон төрхөө алдаршуулж чадсан жүжигчид
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны энэ өдөр “Олон улсын театрын баяр”-ын өдөр тохиодог билээ. Энэ өдөр дэлхийн олон оронд театр урлагийн зүтгэлтнүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, бүтээл туурвилаараа үзэгч түмэнтэйгээ учран золгож баяр бахдалаар дүүрэн өнгөрүүлдэг. Энэхүү гэгээн өдрийг тохиолдуулан Монголын театр урлагийн төлөө амь амьдрал, амжилт бүтээлээ зориулан яваа урлагийн залуучууддаа болон театр урлагаараа овоглон явдаг бүх уран бүтээлчиддээ баярын мэндийг дэвшүүлье.
