Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг10/03/2026Шинэчлэгдсэн:10/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Германы Умард Райн-Вестфали мужийн Бад Ойнхаузен хотод монгол уран бүтээлчдийн “Монголын бүтээлүүд” үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Бад Ойнхаузен хотын Зүрх, чихрийн шижингийн төвийн Урлаг, соёлын форумд 2026 оны гуравдугаар сарын 18-ны 17 цагт нээгдэх энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын 13 уран бүтээлчийн зураг, бүтээлүүд тавигдах юм.

Үзэсгэлэнг нээж Умард Райн-Вестфали муж улсын Зүрх, чихрийн шижингийн төвийн гүйцэтгэх захирал Карин Оверлак үг хэлэх бөгөөд Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлнэ.

Нээлтийн үеэр үзэсгэлэнгийн танилцуулгыг Германы зохиолч Франк Шаблевски хийх бөгөөд Монголын уламжлалт хөөмийн тоглолт мөн болох юм. Тус үзэсгэлэнгийн уран сайхны зохион байгуулагчаар Германы урлаг судлаач Бернхард Шпруте ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнд зориулсан каталог мөн хэвлэгдэн гарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

11/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026

“Валентин, Валентина хоёр” зохиол тайзнаа амилна

11/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.