Монголын урлагийн ажилтны холбоо, БСШУЯ-аас өнөөдөр буюу 2 дугаар сарын 28-ны өдөр өөрийн байгууллагын үүсч хөгжсөний 40 жилийн хүрээнд урлаг соёлын нийт ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэж байна.
Ангилал: Нийгэм
Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ЦДБЭТ-аас тус байгууллагын дуучид болох Нэргүйн Түвшинжаргал, Дугарын Алтанхүү нарын “Diva” уран бүтээлийн тоглолтоо өргөн барих гэж байна.
Вердийн “Травиата” дуурь энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагаас тоглогдох гэж байна.
Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд XX “Зуун манлай” хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ. Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй Монгол хүн гэж эс үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуу дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.
2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав оржээ. Энэ жагсаалтад “Forbes Mongolia” сэтгүүл Монголын бизнес эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, “Forbes Asia” сэтгүүл хатагтай Ц.Гарамжавыг сонгон шалгаруулсан билээ.
“Forbes Mongolia” сэтгүүлийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимсэн “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав 2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад албан ёсоор шалгарч орлоо.
Боловсрол эзэмших боломжгүй байгаа хүүхдүүдэд туслахаар рок поп, соёл урлагийнхан нэгдэх болсноо өнөөдөр мэдээллээ. Хүүхэд залуучуудын “Гэгээн” театр, Уран бүтээлийн “Этүгэн” нэгдэлтэй хамтран амьжиргааны түвшин доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд болон сургуулиас завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Увс аймгийн түүхт 90 жилийн ойн хандивын уулзалт нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, хүчит бөхийн барилдаан 2015 оны 03-р сарын 07-ны өдрийн 10 цагаас “Буянт ухаа цогцолбортын ордон”-д зохион байгуулагдана.
Дэлхийд нийцсэн чанарыг таны гэрт ойртуулдаг “Good Price” дэлгүүрийн шинэ салбарын нээлт гуравдугаар сарын 01-ний өдөр 13:00 цагаас Баянзүрх дүүргийн, “Их монгол центр”-т үүдээ нээх гэж байна.
МУСТА хєгжмийн зохиолч, дуучин Н.Баасандоржийг энэ “Єглєєний зочин”-оор урьлаа. Тэрбээр Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах єдєрт зориулан ирэх сарын 5-нд “Монголын сайхан ээжvvд” тоглолтоо “Ub palace”-т 19:00 цагт зохион байгуулахаар тєлєвлєєд байгаа ажээ.
