Ангилал: Нийгэм

Монголын рок поп урлагт уянгалаг дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн хамтлагуудын нэг бол “Freezone” хамтлаг юм. Тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөн барихаар болжээ.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ.

Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх уран бутээлч нөхдийн хамт Өмнөд Африкт 1998 онд хувийн цирк байгуулжээ. 17 жилийн турш амжилттай ажиллаж буй энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тус тивийг тойрон аяладаг аж. Тэгвэл “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болох гэнэ. Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм

Энэ сар шинийн баярын нэгэн чимэг, сонирхол татсан үйл явдал нь Монголд анх удаагаа зохиогдсон “Цэнхэр хадагны ёслол” байлаа. Улс төр, нийгэм, урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс “Цэнхэр хадагны ёслол”-д үндэсний хувцсаараа гангаран оролцож тухайн жилийнхээ өнгийг тодорхойлсон. Хэт хутга, хээнцэр хувцсаараа гоёсон алдартнууд хөөрөг зөрүүлэн хууч хөөрч олны анхаарлын төвд нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэгэмэгтэйчүүд Энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд НийслэлийнИргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийноролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх,түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.

“Төрт ёс-Хаадын сан”-гаас монгол жанжидын талаар түүхэн зохиолын уралдаан зарлажээ. Ингээд байр эзэлсэн эхний долоон бүтээлээр “Жанжин цадиг” хэмээх ном бүтээж, саяхан “Интерном”-д уг номын нээлтийг хийв.