Ангилал: Нийгэм

Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг 3 дугаар сарын 1-ны өдөр 17:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

МУСТА Дуучин С.Бичүү хэдхэн хоногийн дараа өөрийн фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болжээ. Тодруулбал, тэрбээр “Будаггүй уруулын амт” тоглолтоо гуравдугаар сарын 05-ны өдөр 19 цагаас АСА циркид хийхээр товоо зарласан.

Хоёрдугаар сарын 27-ны баасан гарагт Монгол дахь албан ёсны нээлт нь болох “Чонон сүлд” кино монголчуудын дунд хүлээлт үүсгээд байна. Хятадын зохиолчийн бичсэн номоор, Франц хүн найруулсан нүүдэлчдийн амьдралын талаарх “Чонон сүлд” киног зүгээр л нэг үзээд өнгөрүүлчих үү, эсвэл илүүтэй тунгаан бодож үзэх ёстой юу. Ингээд “Чонон сүлд” киног үзэхдээ анхаарч бодох, түүнчлэн сонирхон саатах хэдэн сэдвийг танд сануулья.

Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон “Х-Түц” продакшны уран бүтээлчид 3 дугаар сарын 1-нээс эхлэн “Super ээж” хошин шоу тоглолтоо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноо өдөр бүр тоглохоор болжээ.

“Бүүвэй” Уянгын драмын жүжиг гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд хоёрхон удаа тоглогдох гэж байна. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, УГЗ Н.Ганхуяг ажилласан бол зураачаар- О.Баярмагнай ажиллажээ. Харин дүрүүдэд- Нандин- Т.Хулан /СТА/ Дулам- С.Сарантуяа /МУАЖ/ Үнэнбат – Б.Тамир, Очирсүрэн -Г.Амгаланбаатар /СТА/ Өлзий – Ц.Цэрэнболд /СТА/ нар тоглосон байна.

“Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билигт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр буюу маргааш 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө тавих гэж байна.

Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн ерээд оны залуус ховор болов уу. Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаг учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг уянгат дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн олон уран бүтээлээрээ сонсогчдын талархлыг хүлээж чадсан дуучин П.Идэржавхлан “Ижийн энтэй эгч” тоглолтын товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл дуучин маань өнөөдрөөс тоглолтын рекламаа цацаж эхлээд байна.