Ангилал: Нийгэм

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэгэмэгтэйчүүд Энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд НийслэлийнИргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийноролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх,түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.

“Төрт ёс-Хаадын сан”-гаас монгол жанжидын талаар түүхэн зохиолын уралдаан зарлажээ. Ингээд байр эзэлсэн эхний долоон бүтээлээр “Жанжин цадиг” хэмээх ном бүтээж, саяхан “Интерном”-д уг номын нээлтийг хийв.

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийгээд байгаа билээ. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон ба тэрээр киноныхоо монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлсэн юм.

Монголын үндэсний цирк, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ хамтран дэлхийн 14 орны циркийн жүжигчдийг Монголд авчрахаар болжээ. Ирэх гуравдугаар сард болох болох уг тоглолтод дэлхийн “A” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн эхний байрыг эзэлдэг Хятад, Орос, Герман, Вьетнам, Украин, Гватемал зэрэг орны 60 гаруй жүжигчин ирэх юм байна.

Өчигдөрхөн кино урлагийн шилдгүүд тодорч, алтан баримал эзэддээ очлоо. Оскарын шагнал гардуулах ёслол кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй нийгэм, улс төрийн үйл явцыг зарим талаар тусгаж байдгийг хэд хэдэн жишээ харуулсан гэхэд хилсдэхгүй биз ээ.

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдох гэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.

Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй эхлэх гэж байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн яриа өрнүүлдэг энэхүү лекцийг мэдэхгүй залуус цөөхөн болжээ.

Энэ цагийн бахархал болсон хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох ТХШ, АЖ Н. Жанцанноров, ТШ, МУУГЗ Ц. Нацагдорж, З.Хангал Б. Шарав Ц. Чинзориг, МУУГЗ Алтанхуяг, Ч. Сангидорж нарын симфони найрал хөгжимд зориулсан уран бүтээлийн түүвэр концерт тоглогдох гэж байна.