Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ
Хувцас загвар

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

Урлаг Урлаг16/02/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий дахинд алдартай “Hello Kitty” муурын дүрийг зохион бүтээсэн дизайнер 46 жилийн дараа ажлаа бусдад шилжүүлэхээр болжээ. Юко Ямагүчи уг дүрийг анх гарснаас нь хойш таван жилийн дараа буюу 1980 оноос эхлэн ерөнхий дизайнерын үүргийг гүйцэтгэх болсон байна.

Энэ дүр үнэндээ муур биш, Лондон хотын бяцхан охин юм. “Hello Kitty” гарсан дороо Японд алдаршсан бол Ямагүчигийн удирдсан 40 гаруй жилийн хугацаанд дэлхийн хамгийн ашигтай франчайзуудын нэг болж чаджээ. Дүрийг эзэмшигч Санрио компани Ямагүчигийн хичээл зүтгэлд талархал илэрхийлээд түүний үүргийг дараа үеийнхэн залгамжилж авахаар болсныг зарласан байна.

“Hello Kitty” нь Японы хэт эмэгтэйлэг, охидын гоо зүйн илэрхийлэл болох “кавай” соёлыг дэлхий дахинд түгээсэн гавьяатай. Ямагүчи өөрөө олон нийтийн газарт байнга Китти маягийн даашинз өмсөж, үсээ боож явдаг байв.

70 настай түүнтэй сүүлийн жилүүдэд “Ауа” гэх нэрээр алдаршсан өөр нэг дизайнер хамтран ажиллаж байсан бөгөөд тэр 2026 оны сүүлээр ажил үүргээ бүрэн шилжүүлж авах юм байна. Харин Ямагүчигийн хувьд Санрио компанид зөвлөх үүрэгтэй үлдэх гэнэ.

“Hello Kitty” дүр анх 1980 онд зоосны хэтэвч дээр гарч ирсэн юм. Сүүлд хувцас, дагалдах хэрэгсэл, видео тоглоом, тэр ч байтугай Airbus нисэх онгоцны дүр болж байжээ. “Unicef”, “Nintendo”, “Balenciaga” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, Мэсигийн талархлын баярын жагсаалд хөвөгч хэлбэрээр ашиглагдаж байв. Дэлхий даяар “Hello Kitty” брэндийн кафенууд олон байдаг бол Японд сэдэвчилсэн зугаа цэнгээний парк байдаг. Хятадад удахгүй бас нэг парк нээгдэх гэж байгаа.

Санрио компани энэ дүрээ “хүн ч биш, муур ч биш” гэж тодорхойлсон байдаг. Мөн Лондонд төрсөн, Мимми нэртэй ихэр эгчтэй, Диар Даниэл нэртэй найз залуутай гэж тодорхойлсон байна. Китти 2028 онд “Warner Bros” студийн уран сайхны кинонд анх удаа өөрийн дүрээр гарах гэж байгаа. Тэр өмнө нь хэд хэдэн энимэйшн кинонд оролцсон ч амгүй тул огт ярьж байгаагүй гэнэ.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026
Хувцас загвар Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026
Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.