Ангилал: Нийгэм

“Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билигт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр буюу маргааш 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө тавих гэж байна.

Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн ерээд оны залуус ховор болов уу. Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаг учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг уянгат дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн олон уран бүтээлээрээ сонсогчдын талархлыг хүлээж чадсан дуучин П.Идэржавхлан “Ижийн энтэй эгч” тоглолтын товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл дуучин маань өнөөдрөөс тоглолтын рекламаа цацаж эхлээд байна.

Монголын рок поп урлагт уянгалаг дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн хамтлагуудын нэг бол “Freezone” хамтлаг юм. Тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөн барихаар болжээ.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ.

Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх уран бутээлч нөхдийн хамт Өмнөд Африкт 1998 онд хувийн цирк байгуулжээ. 17 жилийн турш амжилттай ажиллаж буй энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тус тивийг тойрон аяладаг аж. Тэгвэл “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болох гэнэ. Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм

Энэ сар шинийн баярын нэгэн чимэг, сонирхол татсан үйл явдал нь Монголд анх удаагаа зохиогдсон “Цэнхэр хадагны ёслол” байлаа. Улс төр, нийгэм, урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс “Цэнхэр хадагны ёслол”-д үндэсний хувцсаараа гангаран оролцож тухайн жилийнхээ өнгийг тодорхойлсон. Хэт хутга, хээнцэр хувцсаараа гоёсон алдартнууд хөөрөг зөрүүлэн хууч хөөрч олны анхаарлын төвд нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ.