Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УРИАЛГА
Нийгэм

УРИАЛГА

Урлаг Урлаг09/01/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-01-09_1520134801577892015-01-09-14-20[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   2015 оны нэгдүгээр сарын 7-нд Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” (Шарли Эбдо) шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн террористууд халдан 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан жигшүүрт хэрэг гарсан.

   Дэлхий нийтийг цочроосон энэхүү аллагад францын нэртэй сэтгүүлч, шог зураачид өртсөнд Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд туйлын харамсч байгаа билээ.

   Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, дэлхийн соёлт ард иргэд эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болсоор байна.

   Монголын сэтгүүлчид ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, амь насаа харамсалтайгаар алдсан “Charlie Hebdo” (Шарли Эбдо) сэтгүүлийн ажилчдыг хүндэтгэн нийслэлийн төв цэг Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэж эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол улсад ямар ч хязгаарлалтгүй гэдгийг дэлхий нийтэд түгээхээр нэгдэх гэж байна. Энэхүү гэрэлт ёслолд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцохоос гадна МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд сурвалжлан, дэлхий нийтэд түгээх бөгөөд бусад хэвлэл мэдээллийн байгуулагууд сурвалжлан нийтлэх эрх нээлттэй болно.

   Ёслол нэгдүгээр сарын 9-ний баасан гаригийн орой Чингисийн талбайд, 19:00-20:00 цагийн хооронд нэг цаг үргэлжилнэ.

   Дэлхий нийтийн үйлсэд монголчуудын дуу хоолойг өргөх, сонсгох энэхүү гэрэлт ёслолд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, сэтгүүлч мэргэжлээр сурч буй оюутан залуус та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Үндэсний Пресс Клуб

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.