Цаг үеийн ч тусгал биз, урлаг сонирхогчдын ч хүрээ биз. Өнөөдөр өөрийгөө дуучин гэж бодсон хэдэн мянгаар тоологдох хүмүүс байна. Угаасаа монгол зон олон найранд гурван дуутай ард түмэн, ингэхээс ч өөр арга алга. Ерээд оноос зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт бүх зүйл чөлөөтэй болж, урлагт олон урсгал чиглэл орж ирэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн тоо огцом нэмэгдсэн. Энэ цагаас хойш өнөөдөртэй золгоход тоолж барахгүй олон дуучид, уран бүтээлчидтэй болсон. Энэ утгаар нь харвал монголчууд бид бүгдээрээ уран бүтээлчид. Өнөөх л мэргэжлийн гэсэн ангилал энэ тэр бол ард үлдсэн. Бүх л дуу шүлгийг өнөөх айхтар уран сайханы зөвлөлөөр орж хэлэлцүүлдэг байсан цаг мартагдсан гэхэд болно.
Ангилал: Нийгэм
Интернэт хэрэглэгч бүрт өөрийн дуртай цомог, дуугаа албан ёсны эрхийн дагуу хялбар худалдаж авах боломжийг олгох нь Apple компанийг захирал Steve Jobs-ийн мөрөөдөл байв. Түүний энэ мөрөөдөл 2003 онд бодит биелэлээ олж iTunes цахим дэлгүүрийг нээсэн бөгөөд маш богино хугацаанд хэрэглэгч, уран бүтээлчдийн талархлыг хүлээж дуу хөгжмийг борлуулах, худалдан авах гол суваг болсон байна. Улмаар 2012 оны байдлаар дэлхийн хөгжмийн цахим борлуулалтын 64%, нийт хөгжмийн орлогын 29%-ийг дангаар бүрдүүлж байв.
“Аврора” болон “Фокус” фильмийн хамтын бүтээл, Б.Чингүүн болон МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулж байгаа “Танхай тээгч” уран сайхны киноны албан ёсны треллэр саяхан цацагдаж, үзэгчдийн сонирхлыг татаж эхлээд байгаа билээ. МУГЖ И.Одончимэг, СТА Ц.Батхуяг, О.Долгор, Т.Бархүү нарын гол дүрд нь тоглож байгаа энхүү киноны нээлтийн тов гарчээ.
Ирландын алдарт рок хамтлаг “U2” аялан тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлаг аялан тоглолтоо ирэх оны 5-р сард эхлүүлэх бөгөөд аялалын хүрээнд нийт 44 удаагийн шоу тоглолтыг зохион байгуулах юм байна.
“U2 Innocence+Experience 2015” нэртэй энэхүү аялан тоглолтын хамгийн анхны шоу 2015 оны тавдугаар сарын 14, 15-нд Канадын Ванкувер хотод болох бөгөөд үүний дараа Хойд Америкт 22 удаа, Их Британи болон Европын хотуудаар 22 удаа тус тус шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
ҮДБЭЧуулга 2014 оны IV-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД”үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.
“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулаад 22 жилийг ардаа үджээ.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр “Алтан тайзны эзэд” гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүлсэн билээ.
“Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн” нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандоржийг таних биз ээ.
Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг “Эхийн сэтгэл” хэмээх дуугаараа мялааж байсан.
Амтат шарсан тахиатай KFC-ийн хамт олон шинэ жилийн баярыг тохиолдуулан хэрэглэгчдэдээ “ Хүслийн багц” –ыг хаягаар хүргэж өгч эхэллээ.Амтат шарсан тахиа болон бусад амттангаас бүрдсэн “Хүслийн багц” нь гэр бүл, халуун хамт олноороо амтархан хувааж идэхэд тохиромтой бөгөөд 2 төрлийн сонголтой. Тиймээс энэхүү багцаа онцгойлон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж байна.
