“Уолт Дисней Анимэйшн” кино компанийн бүтээл “Frozen” хүүхэлдэйн кино 2013 онд анх нээлтээ хийснээсээ хойш чамгүй амжилтыг гаргаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрүүд болох Анна, Элса, Кристофф болон Олаф нар дэлгэцнээ дахин амилахаар болжээ.
Ангилал: Нийгэм
Ардчилал хүний эрхийн өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Ардын Намын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Монгол Ардын Намынхан маргааш 12:00 цагт Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөнө.
Хүмүүс бид цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа заавар, зөвлөгөөг нь заавал хардаг хирнээ хүнтэй харилцахдаа яагаад зөв боловсон харилцах, харилцааны эрүүл уур амьсгалыг хэрхэн бий болгох талаар төдийлөн анхаардаггүй юм бол.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийн баярыг улс орон даяараа угтах гэж буй энэ цаг мөчид монгол улсын Филармони шинэ жилийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо 12-р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Backstreet Boys” хамтлагийнхны амьдралд тулгуурлан бүтээсэн киног ирэх оны нэгдүгээр сарын 30-нд үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
Тус кино- ны найруулагчаар Стефин Кижак, продюссерээр Миа Баус ажилласан бөгөөд гол дүрд хамтлагийн гишүүд болох Ник Картэр, Брайн Литрэл, Хови Дориф, Аж Мэлэн, Кевен Ричардсон тоглосон байна
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-ийн театр урлагийн сургуультай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уламжлал ёсоор “Бид мартахгүй-2014” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 10-нд болно.
НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан байдаг. Тэр утгаараа авлигын эсрэг, ил тод байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уг өдрийг угтан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Монголын Залуучуудын Холбоо нь нийгэмд буй ашиг сонирхлын зөрчлийн эсрэг залуусыг уриалах, авлигын хор уршгийг таниулах, төрийн байгууллагуудыг аянд нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг:
Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. Арванхоёрдугаар сарын 24-нөөс 28-ны хооронд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн Соёл урлагийн газар, Налайх дүүргийн ЗДТГ, дүүргийн соёл урлагийн ордонтой хамтран “Хууртай мөнхрөх аялгуу-2014” уралдааныг ес дэх жилдээ зохион байгуулав. Уралдаанд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай , Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс нийт 30 гаруй уртын дуучин оролцжээ
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай өгүүлэх болов уу.
